СЕХ ИЗНН-ыг УИХ-ын ээлжит сонгуульд оруулахаар бүртгэж авчээ. СЕХ өмнө нь ИЗНН-ыг баримт бичгийн бүрдэл дутуу гэж шалтгааны улмаас бүртгэж авахаас түдгэлзсэн билээ. Үүний дараа тус нам шүүхээр асуудлаа шийдүүлсэн ба Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс тус намыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулсан аж. Одоо ИЗНН тав хоногт багтан нэр дэвшигчдээ тодруулж, баримт бичгээ СЕХ-д хүргүүлэх шаардлагатай юм байна.
Сонгуулийн ерөнхий хороо ИЗНН-ыг бүртгэв
2016-06-02 11:27:00