8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлын 310 алба хаагч бэлэн байдалд ажиллажээ

2016-06-02 11:45:00

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын 310 албан хаагч, 64 автомашин техник хэрэгсэлтэй ажиллажээ. Алба хаагчид Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүйн долоо худаг, Найрамдал зуслан зэрэг газруудад учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд хяналт тавин ажилласан байна. Мөн Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршлийн гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг голын эрэг дагуу амарч байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгсөн аж. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, Баянзүрх дүүрэг Их тэнгэр, бага тэнгэрийн ам, Түр хурх, Залаат, Хан-Уул дүүрэг Зайсан, Богины ам,Чандмань, Нүхт, Арцат, Түргэн, Жаргалантын ам, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Шарга морьт, Шадивлан, Майхан толгой, Сэлх, Бэлхийн ам, Сонгинохайрхан дүүрэг Баруун, зүүн салаа Баянголын ам зэрэг газруудад аялаж, амарч байгаа иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment