Ахуйн хүрээний маргаанаас үүдэн гэмт хэрэгт холбогдох, амь насаа алдах явдал сүүлийн үед нэлээд гарах болсон билээ. Өчигдөр буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүн рүү халуун ус цацаж танхайрсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XIII хорооны оршин суугч Т -ийн нүүр рүү 29 настай эмэгтэй О нь халуун ус цацсан байна. Өнөөдрийн байдлаар иргэн Т-ийн нүүр, баруун гар түлэгдэлтэй байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.
Буцалсан халуун ус цацаж танхайрсан хэргийг шалгаж байна
2016-06-02 12:00:00