Залуус Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтад 88.1 хувь хамрагджээ. Вакциныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн ч залуучууд хойрго хандсанаас дархжуулалтын хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм. Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин хийх аяныг тавдугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгожээ. Энэ удаад 18-30 насны иргэд вакцин хийлгэсэн юм. Учир нь 1986-1998 оны хооронд төрсөн хүмүүс улаанбурхны дархлаажуулалтад хамрагдаагүй олон хүн байх магадлалтай гэж үзжээ. Улсын хэмжээнд 18-30 насны 624 мянга орчим иргэн байдаг аж. Эдгээр иргэдээс жирэмсэн, эсвэл ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд вакцин хийлгэсэн болон өндөгний харшилтай бол улаанбурханы вакцинд хамруулаагүй юм.
Залуусын 88.1 хувь нь вакциндаа хамрагджээ
2016-06-02 14:59:00