-12o
Улаанбаатар хот
mobile menu

Өршөөлөөр суллагдсан иргэдийг ажиллуулж байгаа ААН-ийг урамшуулна

2015-11-30 11:06:00

Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан 1700 гаруй иргэн суллагдсан. Тэднийг ажлын байраар хангаж, нийгэмшүүлэхэд салбарын яамны зүгээс ихээхэн анхаарч ажиллаж байгаа аж. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Өршөөлөөр суллагдан орон нутагт очиж буй хүмүүсийг яамны зүгээс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөр дамжуулан сургалтад суулгаж, ажлын байрны захиалгыг хүлээж авч байна. Энэ дагуу ажил олгогч эзэдтэй холбох ажил тогтсон журмынхаа дагуу явж байгаа. Манай яамнаас ажлын байрны захиалга өгсөн байгууллагуудтай харилцаж байна. Хэдийгээр эдийн засаг хямралтай ч аж ахуйн нэгжүүд ажлын байрны захиалга ирүүлж байгаа. Бид хорих байгууллагаас суллагдсан иргэнийг гадуурхахгүйгээр хүлээж аваад ажиллуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах хөшүүрэг бий болгохоор ажиллаж байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 232