8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-06-02 18:22:00

Өнөөдрийн нийгэмд тустай сайн мэдээг тоймлон хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа хүргэж байна.  

            Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр төв талбайд эрэгтэй 61, эмэгтэй 36, нийт 97 хүүхэд төөрсөн байсныг бүгдийг нь цагдаагийн байгууллагын алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

            Хүүхдийн зохиолч Н.Энхтайван 116-р тусгай сургуулийн 20 сурагчдад брайль үсгээр хэвлэгдсэн  номын дээжийг гардуулан өгсөн байна.  Хараагүй болон сул хараатай хүүхэд багачуудын оюуны мэлмийг тэлэх зорилгоор хурууны өндөгөөр тэмтрэн унших хурууны өндөгөнд мэдрэгдэхүйц цэгүүдийн нийлэмж болох товгор үсгэн текст, зурагтай, мөн эцэг эхчүүд багш нарт хүүхдийнхээ уншсан зүйлийг нягтлахад нь зориулж, өнгөт зураг, крилл үсэгтэйгээр тусгай форматаар хэвлэн гаргасан байна. 

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх"  нэг, хоёрдугаар одон хүртсэн 29 эхэд одонг нь гардуулан өгчээ.  Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өчигдөр 3100 гаруй эх “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан байна.

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай.

Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай
www.Chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл