8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: СЕХ МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзаж, “Дэлхийн цом"-д манай 10 бөх уригдсан өдөр

2016-06-02 18:39:00

Жаргаж буй нар, энэ хорвоогийн хязгааргүй олон түмэн янзын зүйлс холилдсон өдрүүдийн нэгийг цэглэж буй тэмдэг. Дэлхийн өнцөг булан бүрт юунаас ч үл хамааран яг л адилхан жаргацгаана. Хүн төрөлхтөн, байгаль дэлхийн ургамал амьтан бүгдэд нь өөрийн дулаан илчээ харамгүй түгээдэг тэрхүү алтан шаргал нартай өдрүүд юутай сайхан билээ. Эрхэм уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн тогоон өрнөсөн халуун сэдвүүдийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Тоймоо хүлээн авч уншина уу. 

Сонгуулийн ерөнхий хороо ИЗНН-ыг бүртгэв

СЕХ ИЗНН-ыг УИХ-ын ээлжит сонгуульд оруулахаар бүртгэж авчээ. СЕХ өмнө нь ИЗНН-ыг баримт бичгийн бүрдэл дутуу гэж шалтгааны улмаас бүртгэж авахаас түдгэлзсэн билээ. Үүний дараа тус нам шүүхээр асуудлаа шийдүүлсэн ба Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс тус намыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулсан аж. Одоо ИЗНН тав хоногт багтан нэр дэвшигчдээ тодруулж, баримт бичгээ СЕХ-д хүргүүлэх шаардлагатай юм байна.

“Дэлхийн цом"-д манай 10 бөх уригдав

 

Чөлөөт бөхийн барилдааны “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелос хотод болно. Уг тэмцээнд манай улсаас 10 бөх уригджээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байр эзэлсэн багууд урилгаар оролцдог уг тэмцээнд манай улсаас  57 кг Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг Т.Түвшинтулга, 65 кг, Г.Мандахнаран Б.Батмагнай, 70 кг Д.Алтангэрэл, 74 кг  П.Өнөрбат, 86 кг Т.Үйтүмэн, 97 кг  Д.Хүдэрбулга, 125 кг  Ж.Чулуунбат нар оролцох юм байна. Шилдэг багуудын “Дэлхийн цом 2016”-д өрсөлдөх Монголын шигшээ баг “А” хэсэгт ОХУ, Гүрж, Туркийн хүчтэй багуудтай таарчээ. 

Чухал сонгууль 2016: Сюрприз олонтой олны танил эрхэмүүдэд шалгуур тавих ёстой

УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт хэдхэн хоногийн дараа болох гэж байна.Намууд нэр дэвшигчдээ тодруулсан бөгөөд удахгүй сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхэлнэ. Энэ удаагийн сонгууль мэдлэг боловсролтой гэхээсээ илүү олон түмний хайрыг хүлээсэн олны танил хүмүүс нэр дэвшиж байгаагаараа онцлогтой болж байна. Тодруулбал, дуучин Г.Эрдэнэтунгалаг, дуучин Нара, хөтлөгч П.Анужин, МУ-ын дархан аварга А.Сүхбат, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, МУГЖ С.Жавхлан гээд сонин содон нэр дэвшигчдээр дүүрэн байна. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэмүүдийг МАН, АН сөрөг хүчнүүд гишүүнээр элсүүлж, дэвшүүлэхээр боллоо. Үүнээс харахад мэдлэг чадвартай, монголын төрд хэрэг болох боловсон хүчин гэхээсээ илүү тойрогт ялалт байгуулах гэдэг талаас нь олны танил хүмүүс нэр дэвшиж байгаа бололтой. Тухайлбал, А.Сүхбат аварга, Н.Түвшинбаяр аварга нарыг  хоёуланд санал тавьж эцэс сүүлд нь АН, МАН гэх сөрөг хүчинд нэг нэгээрээ нэр дэвшихээр боллоо. Олимпийн хос медальт Н.Түвшинбаярын хувьд 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Жүдо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн өнөөдрийг хүртэл хичээллэсэн. 10 гаруй жилийг энэ спорттой зориулж, Олимпийн хос медалийг эх орондоо авчирч, бусад тамирчиддаа энэ замыг нээж өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрбээр улс төрд орох шийдвэрээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан бөгөөд УИХ-д ийнхүү нэр дэвшээд байна. Олон түмэн түүний энэ шийдвэрийг эсэргүүцэж аварга “аварга” хэвээрээ л байх ёстой хэмээн эсэргүүцэж байна. Н.Түвшинбаяр аваргын хувьд улсаас сард 7 сая төгрөгийн цалин авдаг. Энэ хэмжээний мөнгөөр бохир улс төрд оролгүй хангалуун сайхан амьдарч болно. Аварга аваргаараа байх сайхан.

 Харин Дархан аварга А.Сүхбатын хувьд 2013 онд АН-д элсэх шийдвэрээ гаргаж байсан. Энэ цаг үеэс эхлэн нэр дэвшихээр яригдаж эхэлсэн. 1990-ээд оны сүүлээрБөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц барилдаантай залуу бөх гарч ирсэн нь ирээдүйн Даян аварга А.Сүхбат байв. 


 Нэгэн үе зүлэг ногоон дэвжээний олны шуугиулж дараа нь зодог тайлж, олон түмний нулимсыг унагаж байсан ард түмний хайртай аварга. Мөн л УИХ-д МАН-аас нэр дэвшиж байна. МАН-ынхан А.Сүхбат аваргыг Су.Батболд гишүүний тойрогт нэр дэвшүүлэхээр боллоо. Су.Батболд гишүүний хувьд намын жагсаалтад багтана хэмээн эртнээс бэлтгэлээ базааж, тойрогтоо анхаарал тавьж сайн усалж чадаагүй учраас намынхан олны танил тэр дундаа, Төв аймгаас  төрөн гарсан Дархан аваргыг нэр дэвшүүлэхээр тогтлоо. Түүний хувьд АН-ын Н.Энхсайхантай халз тулахаар боллоо. Тэрбээр 3 жилийн өмнө АН-д элсэж байсан ч 3 жилийн дараа сонголтоо өөрчлөн МАН-д элсэж байна. Ийнхүү өнгөрсөн 4 жилийн хугацаанд  Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МУ-ын аварга, УИХ-ын гишүүн Д.  Сумъяабазар нарын бөхчүүдийн тоог хоёроор нэмж мэдэхээр боллоо. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Н.Мөнхжаргал: Хөдөлмөр, хөлс хүч шингэсэн болохоор нэг сандал байсан ч авч гараад зарахыг боддог

Хөдөлмөр, хөлс хүч шингэсэн болохоор нэг сандал байсан ч авч гараад зарахыг боддог. Энэ миний болон манай хүүхдүүдийн хөдөлмөр шүү дээ. Хүн чаддаг зүйлээ хийгээд явж байхад амьдрал сайхан санагддаг” гэж ярих энэ хүнийг Намхайн Мөнхжаргал гэдэг. Тэрбээр мужаан мэргэжилтэй. Модоор эвхэгддэг сандал ширээ хийдэг. Ингээд Н.Мөнхжаргалтай гуайтай ярилцсан юм. 

-Таныг хүмүүс эвхэгддэг сандал ширээ хийдэг “Өвөө” гэдгээр нь сайн мэдэх байх. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулан уу?

Нэг өдөр хүүхдүүдтэйгээ агаар, салхинд гарах санаатай хотоос гарахад аваад явах эвтэйхэн сандал, ширээ байхгүй, худалдаж авах хэрэг гарсан. Тэгээд ч худалдааных нь чанар муутай, сандал нь жин ихтэй хүн даахгүй байх зэргийг хараад яагаад модоор ийм сандал, ширээ хийж болохгүй гэж бодоод л хийж эхэлсэн.

-Намайг Намхайн Мөнхжаргал гэдэг. 63 настай тэтгэвэрт гараад 4 жил болж байна. Уугуул нутаг Хөвсгөл аймгийнх, хотод суурьшиад удаж байна. Өмнө нь Оросын Сотникт, "Дарханы тээжээл тээврийн 26”-д жолооч хийж байсан. Жолоо барьж байгаад тэтгэвэрт гарсан даа. Би уг нь мужаан мэргэжилтэй. Тэтгэвэрт гарчихаад гэртээ зүйгээр сууж байхаар чаддаг зүйлээрээ хоолоо олж идэх хэрэгтэй гэж бодоод модоор ойх зуурын юм хийж эхэлсэн. Жолоо барихын хажуугаар өмнө ньшалны мод, хүүхдийн ор, янз бүрийн л юм хийж байсан болхоор нээх түүртээгүй. Харин сүүлийн 3-4 гаруй жил энэ эвхэгддэг сандал ширээ хийж байна.  

-Эвхэгддэг модон сандал, ширээ хийх санаа яаж төрсөн вэ?

-Би багаасаа л модоор янз бүрийн зүйл хийдэг байсан л даа. Зун болж, урин дулааны цаг ирэхээр гадуур аялалын хэрэгсэл тэр дундаа эвхэгддэг сандал ширээ их зардаг. Зарим нь урдаас орж ирсэн, зарим нэг нь брендийнх гээд янз бүр л зарж байгаа нь харагддаг байсан. Нэг өдөр хүүхдүүдтэйгээ агаар, салхинд гарах санаатай хотоос гарахад аваад явах эвтэйхэн сандал, ширээ байхгүй, худалдаж авах хэрэг гарсан. Тэгээд ч худалдааных нь чанар муутай, сандал нь жин ихтэй хүн даахгүй байх зэргийг хараад яагаад модоор ийм сандал, ширээ хийж болох юм байна гэж бодоод л хийж эхэлсэн. Эхний нэг, хоёр нь туршилтаар хийсэн.  Ач, зээ нартаа хийж өгсөн дөө. Дараагийх нь захиалгаар хийж байлаа. Модоор хийсэн сандал, ширээ эдэлгээ сайн даадаг давуу талтай. 

Хүн өөрийн чаддаг зүйлээ сайн чанартай хийгээд амьдралаа аваад явж байхад ядарч зүдрэхийг тэр бүр ажирдаггүй.  Хөдөлмөр, хөлс хүч шингэсэн болохоор нэг сандал байсан ч авч гараад зарахыг боддог. Энэ миний болон манай хүүхдүүдийн хөдөлмөр шүү дээ. Хүн чаддаг зүйлээ хийгээд явж байхад амьдрал сайхан санагддаг. 

-Сандал ширээгээ гурван төрлийн хэмжээтэй хийдэг юм байна лээ. Дөрвөн хүний эвхэгддэг ширээ сандал хийдэг гэж сонссон.

Жижиг нь хүүхдийн, дунд буюу хоёр хүний ширээ сандал, том  нь дөрвөн хүнийх гэсэн гурван төрөл хийдэг. 40*60 дан ширээ нь 65, 75*50 ширээ хоёр сандал 150, 90*60 ширээ дөрвөн сандал 200 мянган төгрөгөөр хийж гардаг. Хүүхдийн жижиг эвхэгддэггүй ширээ сандал хосоор нь хийдэг. Анх жижиг хүүхдийн сандал ширээ 25 мянган төгрөгөөр хийж байсан юм. Өнөөдөр материал, модны үнэ өссөн болохоор сандал, ширээнийхээ өртөгийг бага зэрэг нэмсэн. Хямдхан материлаа хийж болно л доо. Гэхдээ эвхэгддэг болохоороо сэнсрээд, гажиг үүсэх эрсдэлтэй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Нара: Гарын үсэг цуглуулахад нийт 1,500,000 төгрөг зарцуулсан

Цэнхэр үст Э.Цэрэн Баянгол дүүрэгт буюу “С.Эрдэнийн тойрог”-т нэр дэвшиж байгаа дуучин М.Нарантуяад хандаж, асуулт тавьжээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Улс төрчдийн хийж буй пи ар аламуудыг би анзаараад л байна. Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшсэн нь олны анхаарал татаж бас ч үгүй ганц бие олон бүсгүйчүүд дэмжиж байгаа гэлцэх. УИХ-д биe даан нэр дэвших хүмүүс 100-500 сая төгрөгтэй байж гэмээнэ өрсөлдөхөөр байна. Харин Нарагийн хийж буй пи арыг нь хараад, олон майхан тавьсан байдал зэргийг ажиглахад хэн ард нь санхүүжүүлээд байнаа гэх асуулт өөрийн эрхгүй төрөх. Тодорхой ажил тогтмол орлогогүй байсан хүн гэж ойлгосон. Эсвэл би эндүүрч байна уу? С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын саналыг хуваахаар сөрөг нам нь тавьсан болов уу ч гэж хардах. Нарагаас санхүүжилтийн асуултыг асуучихвал яадаг бол?” гэсэн асуулт асуусан байна. Харин дуучин Нара уг асуултад хариулт өгсөн байна. Тэрбээр “Таны энэхүү асуултыг бас олон ч хүн асууж эргэлзэж, мэдэхийг хүсч байгаа болов уу. Мөнгөгүй, нэр хүнд рүүгээ ихээр халдуулдаг, дэмжлэггүй боловч хүсэл тэмүүлэл нь хязгааргүй их эмэгтэй хүн иргэнийхээ эрхээ хаа хүртэл эдэлж, хаана очиж зогсохыг олон хүн ажиглаж байгаа болов уу. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаанд 80.0 мянган төгрөгөөр хоёр өдрийн турш, дөрвөн асар түрээсэлсэн. Энэ зардал болон, богино зайнд эргэлт хийх шатахууны зардал болон багийнхний хоол ундны зардал нийт 1,500,000 төгрөг зарцуулагдсан. Хамгийн гол нь багт ажилласан хүмүүс бүгд сайн дурын хүмүүс байсан бөгөөд аав ээж ах дүү хамаатан садан бүр худ ургууд хүртэл тусалсанаас гадна сэтгэлээрээ дэмжиж олон оюутан залуус уг үйл ажиллагаанд ажилласан юмаа. Бидний эх оронд бүх зүйл мөнгөөр хэмжигдэхдээ тулаагүй, хүний хүч чадлын үнэ цэнэ зоосонд бууж өгөөгүй хэвээр гэдгийг мэдрэх хичнээн сайхан... Эцэст нь хэлэхэд зарим хүмүүсийн далай мэт цацаад байдаг мөнгө бол тэдний хувийн биш харин таны миний та бидний хөдөлмөрийн хөлс байдаг гэдгийг бодоход илүүдэхгүй болов уу” гэж хариулсан байна.

Н.Энхбаяр: Намайг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь МАНАН-д ашигтай, луйврын сонгууль болно гэдгийг баталж байна

Өнөөдөр СЕХ-ноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалын хянаж шаардлага хангахгүй байгаа нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан юм. Эдгээр нэрсийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын хэд хэдэн нэр дэвшигч багтсан байсан. Энэ шийдвэртэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр МАХН-ын Дарга Н.Энхбаяр "Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон. Сонгуулийн Ерөнхий Хороо МАНАН-гийн гар хөл болсон байна. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол зөвхөн МАНАН-д ашигтай, луйврын сонгууль болох нь батлагдаж байна" гэв. 

АСЕМ-аар үйлчлэх 40 зочид буудлыг нэрлэв

 

АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд хурлын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Тэгшжаргал “Нийт 40 зочид буудал түнш зочид буудлаар сонгогдон бидэнтэй хамтран ажиллана. Үүний гурав нь төвийн зочид буудлууд буюу Шангри-Ла, Туушин, Блю Скай. Анх 47 зочид буудал сонгогдсон ч долоон зочид буудал нь тодорхой шалтгааны улмаас зочид хүлээн авах боломжгүй болж нэрээ татсан. Ерөнхийдөө холбогдох бэлтгэл ажил сайн хангагдсан гэж байна” гэж мэдэгдсэн юм. Харин хурлын байрны хувьд Үндсэн хуралдааныг Шангри Ла зочид буудалд зохион байгуулахаар юм байна. Түүнчлэн аль зочид буудал гадаадын хэдэн зочид, төлөөлөгч хүлээн авах талаар мэдээлэл өгөв.  Үүнд Шангри-Ла зочид буудалд 24 орны 280, Туушин зочид буудалд 16 орны 180, Блю Скай зочид буудалд 7 орны 180 гаруй зочин байршихаар захиалгаа өгчээ. Мөн төрийн дээд хэмжээний зочдыг байрлуулах АСЕМ Вилла хотхонд 40 орчим улсын зочид хүсэлтээ ирүүлээд байгаа​ гэнэ. Хоёр талын уулзалтад зориулаад Шангри-Ла зочид буудлын гадна тодорхой тооны гэр барихаар төлөвлөсөн байна. Ингээд кочид буудлуудыг дараах гурван төрлөөр ангилжээ. 

Төвийн гурван зочид буудал:

Шангри-Ла, Туушин, Блю Скай

Хэвлэлийн 7 зочид буудал:

Пума Империал, Улаанбаатар, Баянгол, Зүчи, Гранд Хилл, Цэцэг, Премиум

Бусад түнш 30 зочид буудал:

Альфа, Бишрэлт, Вайт Хаус, Декор, Кайзер, Кемпински, Континентал, Корпорейт хотел энд Конвейшн Центр, Корпорейт, Лион Таувер, Мика, Наранбулаг, Нарантуул, Өргөө, Парк, Платинум, Рамада, Рояал Хаус, Сити Таувер, Сүнжин Гранд, Спрингс, Чингис хаан, Шератон, Эдельвайс, Холидей Инн, Хотел Наин, ЮуБи Сити, Сант-Асар, Дрийм, Рояал Маунтейн.

П.Шинжээравдан: Эх орончдын амыг сонгууль дуустал таглах гэсэн оролдлого

“Босоо хөх монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг гадаадын иргэнийг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө нэхсэн хэмээн сэжигтнээр татаж, цагдан хориод байгаа билээ. Энэ талаар тус байгууллагын удирдах зөвлөлөөс “ Дөрвөн гишүүнийг барьж хорьсон нь сонгуультай холбоотойгоор эх орончдыг дарж авах гэсэн арга” хэмээн мэдэгдсэн. Энэ асуудал гарснаас хойш  багагүй хугацаа өнгөрч, цагдан хорьсон хугацаа энэ сарын 30-ны өдөр дууссан байна. Гэвч тэдний цагдан хорих хугацааг тодорхой бус шалтгаанаар сунгажээ. Энэ талаар тус ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан  “Хэрэг үүсгээд байгаа Хятад иргэнийг  дээрэмдэж, мөнгө төгрөг нэхсэн асуудал байхгүй, энэ бол эх орончдын амыг сонгууль дуустал таглах гэсэн оролдлого” хэмээн мэдэгджээ. 

Аваргын гэргий Б.Оюунбилэг Алдарт эхийн одонгоо гардан авлаа

Өчигдөр эх үрсийн баярын өдөр тохиосон. Эмэгтэйчүүд бяцхан үрсээс гадна эрчүүдийн баяр бас болдог. Тодруулбал, Энэ өдөр олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, ОУХМ Н.Түвшинбаярын төрсөн өдөр тохиодог. Мөн үүнээс гадна аваргын гэр бүлд давхар давхар баяр тохиосон байна. Аваргын гэргий Б.Оюунбилэг өнгөрсөн онд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд өчигдөр алдарт эхийн  одонг төрийн ордонд хүлээн авсан байна. Ийнхүү аваргынх хоёр хүү, хоёр охинтой болжээ. 

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн тань ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ter songuuliin har hairtsag geechiig l shilen bolomoor yumaa
2016/06/08 103.17.108.42
Энхбаяр гэдэг хүн энэ улс төрд их л хэрэгтэй хүний нэг дээ.Яагаад алхам тутамдаа буруудаад байдгийн болоо? Зохиомлоор уу? Жинхэнээр үү?
2016/06/08 103.17.108.42
Хэн сонгогдох үгүй нь хүний эрхийн асуудал байхаа. Заавал мэдрэл муутай хүн дэвшдэггүй байлгүй дээ.Харин сонгох үгүй нь та бүхний эрх.Тийм болхоор хүн муу хэлэхийн донтой хүмүүс хэл амаа татвал таарна.
2016/06/08 103.17.108.42
Хэн сонгогдох үгүй нь хүний эрхийн асуудал байхаа. Заавал мэдрэл муутай хүн дэвшдэггүй байлгүй дээ.Харин сонгох үгүй нь та бүхний эрх.Тийм болхоор хүн муу хэлэхийн донтой хүмүүс хэл амаа татвал таарна.
2016/06/08 103.17.108.42
монгол
Энэ урлаг спортынхны мэдрэл нь зүгээр л байгаадаа. Энэ нь манай төр яаж ялзарч байгааг харууллаа. УИХ-д орчихвол оффшор хулгайчид, олгиархууд, газар нутаг улс орноо харийнханд худалдаж мөнгө олдог, гэмт хэрэг луйвараа хамгаалдаг газар гэсэн ойлгож байх ши
2016/06/07 103.17.108.42
Энхбаярын оронд Цолмонг дэвшүүлсэн явдалд маш их талархаж байнаа.Хүмүүс ч ам сайтай байна.Ухаантай хүн гэдэг зөв л алхам хийхиймдаа.Цолмонг сэтгэл хангалуун дэмжинээ.
2016/06/07 103.17.108.42
mongol
ceh ii novshoo enhbayriig namuudiin gar hul bolson chi bish ard tumen meddeg yum
2016/06/03 103.17.108.42