8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-06-03 09:27:00

Хонь - (3/21-4/19)

Нийгмийн харилцаа холбоо өөрчлөгдөн өөр шинэ хүмүүстэй холбоо тогтоох бололтой. Дэлхийд алдартай илтгэгчийн лекц сонсч, тун сонирхолтой, огт мэддэггүй байсан асуудлын талаар олж мэднэ. Дахин суралцах нь амьдралын талаарх үзэл бодлыг өөрчлөх байх. Зөн совингоо чагна, өөрийн бодол өөртөө зөв. Санаанд оромгүй газар романтик учрал тохионо.

Үхэр - (4/20-5/20)
Хуучин ажил хэрэгч төлөвлөгөө, харьцаа холбоогоо үргэлжлүүлэх мэдээ сонсоно. Таны байгуулсан шинэ гэрээ ашигтай байх болно. Энэ ажлаа эхлэхдээ бодитой харж бодитой сэтгээрэй. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд хүүхдүүдтэйгээ хамт тавилгаа өөрчилж байрлуулаарай. Шинэ түншүүдтэй эхлүүлэх ажил хэрэг одоохондоо тийм ч амжилттай болохгүй нь бололтой. Харин хуучны найз нөхөд төрөл төрөгсөд тань үнэтэй зөвлөгөө өгнө.

Ихэр - (5/21-6/21)

Хоолны дэглэм, амьдралын хэв маягтаа анхаарал тавих цаг иржээ. Хэдийгээр хоолны дэглэм, амьдралын тогтсон хэв маягаа өөрчлөх хэцүү байдаг ч зуршлаа өөрчлөхөд 21-хэн хоног хангалттай байдгийг сана. Гэртээ ойр биеийн тамирын төвд бүртгүүлж, хувийн дасгалжуулагчтай болсноор асуудлаа хурдан шийдэх болно. Найз нөхөд болон хөршүүд тань гэнэт зочилж магадгүй тул хангалттай хоол хүнс базааж, бяцхан үдэшлэг зохио.

Мэлхий - (6/22-7/22)

Амралтын өдөр дөхөж байгаа ч бизнесийн асуудал юм уу, хувийн бичиг цаасан дээрээ ажиллахад тохиромжтой өдөр. Энэ бүхэнд таны анхаарал дээд зэргээр төвлөрч чадах бөгөөд хэрэглээний болон логик сэтгэлгээний ачаар төвөгтэй асуудлууд хялбархан шийдэгдэх болно. Ирж буй өдрүүдэд ахмад настан юм уу эрх мэдэл бүхий албан тушаалтантай ярилцах нь сайн үр дүн авчирна.

Арслан - (7/23-8/22)

Ажлын байранд төдийгүй гэр бүлийн гишүүдийн дунд сэв суух бололтой. Та ачаалалтай байгаа хэдий ч өнөөдрийг эрч хүчтэй өнгөрөөж чадна. Өнгөрсөнтэйгээ эвлэрч, өөрт байгаа эргэлзээгээ арилгаж чадвал жинхэнэ хүсэл мөрөөдөл, зорилгоо ойлгож эхэлнэ. Буд гараг таныг өөртөө цаг зав гарга хэмээн зөвлөж байна. Яруу найргаар өөрийгөө илэрхийлж, бүтээлч авъяас чадвараа хөгжүүлээрэй.

Охин - (8/23-9/22)

Та өнөөдөр ямар нэг сонголт хийхээс илүү шууд шийдвэр гаргахыг илүүд үз. Ямар нэг зүйлийг хэт үгүйсгэж, бусдын санаа бодлыг сонсохыг хүсэхгүй бөгөөд энэ бүхнийг өөрчлөх сайхан боломж гарч ирнэ. Та хаашаа ч хамаагүй аялал зугаалгаар явахыг маш их хүсэх болно. Ажил төрөл бүтэмжтэй байх хэдий ч юун түрүүнд сайтар судалгаа шинжилгээ хийхийг сануулж байна. Хувиараа ажил эрхэлдэг охиныхон бизнес асуудалд ухаалаг хандахыг зөвлөе.

Жинлүүр - (9/23-10/22)

Хэрвээ та ямар нэгэн маргаанд холбогдсон бол болгоомжтой бай. Маргаанд зөв зүйл байгаагүй гэдгийг та ойлгоогүй бол асуудал үүсэж болзошгүй. “Амьдар, амьдралд боломж өг” өнөөдрийн хамгийн сайхан уриа байх болно. Таны ажил дээр бага зэрэг асуудал үүсэх хэдий ч та түүнийг төвөггүй зохицуулах болно. Таны оюун ухаан хүсч байсан зүйлд тань итгэл найдвар өгнө.

Хилэнц - (10/23-11/21)

Онцгой сонголт хийх хэрэгтэй байгаа Хилэнцүүдэд оюуны дасгал, эрчимжүүлэх арга барил тодорхой хэмжээгээр тус болох байх. Нотлох баримт дээр тулгуурлан хурдан шийдвэр гаргадаг чадварын ачаар өнөөдөр алдаа, асуудал бүрийг амархан шийдэх боломжтой. Таны санхүүгийн төвөгтэй байдал ойр дотны хүмүүсийг тань залхааж мэднэ. Хэрвээ та бүхнээ дайчилж чадвал үүнд санаа зовох хэрэггүй. Үдэш та маш сайхан алхам хийж, баяр хөөр бусдад бэлэглэнэ.  

Нум - (11/22-12/21)

Үдээс өмнө суугаа ажил хийдэг хүмүүсийн сэтгэл санаа хоёрдож, анхаарал суларсанаас болж алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байна. Дэлгүүр хэсэх, найз нөхдийнхөөрөө айлчлах болон зочид хүлээн авахад таатай өдөр. Та өнөөдөр олны дунд өөрийн авьяас чадвараараа онцгойрон ялгарах эсвэл сонирхолтой хүнтэй танилцах бололтой.         

Матар - (12/22-1/19)

Санаандгүй асуудлууд гарч ирнэ. Хайр дурлалын харилцаа, ажил хэргийн нууцлагдмал байдал танд ил болж ирнэ. Мэдээллийг олж мэдэх нь зарим хүмүүсийн сэтгэлийг шархлуулах шалтгаан болно. Хэрэв ямар нэгэн аюул тохиолдоход үүнийг та зайлуулах аргагүй бөгөөд ёс зүйн хувьд зөв гэж үзсэн зүйлээ л хий. Насаар ахмад болон туршлагатай хүнээс зөвлөгөө ирнэ. Энэ зөвлөгөө таныг ирээдүйд тууштай зогсоход туслах болно.

Загас - (2/19-3/20)


Өнөөдөр аливаад нухацтай хандсанаар маш өндөр зохион байгуулагдсан хэв маяггай байна. Санаанууд болон төлөвлөгөөнүүдээ өөртөө итгэлтэйгээр амархан тайлбарласнаар маргаангүй нөлөөлөх ёстой хүмүүстээ нөлөөлж чадна. Хүссэн хүслээ биелүүлж чадах ч өөрийн зөн совин, бодлоо дагадаг шигээ өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ ухаалаг үгсийг сонсох цаг зав гарга. Өдрийн цагаар нэр хүнддээ хор хөнөөлтэй ямар нэгэн юм хийх гэсний хэрэггүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Т
1 орд дутуу бна
2016/06/03 103.17.108.42
Т
1 орд дутуу бна
2016/06/03 103.17.108.42