8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүрх орчмоор өвдөх нь сээр нурууны шохойжилттой холбоотой юу?

2016-06-03 09:30:00

Таны эрүүл мэндийн боловсролд “Алтан мутар” эмнэлэг зөвлөж байна.

Сээр нурууны шохойжилт нь дан ганц нурууны өвдөлтөөр хязгаарлагддаггүй бөгөөд бусад эрхтнүүдийн өвдөлтөөр илэрч болдог. Ихэнх хүмүүс өөртөө илэрч байгаа шинж тэмдгүүдийг нуруутай холбоогүй гэж ойлгодог. Жишээ нь: шохойжилтын улмаас бий болсон зүрх орчмын өвдөлтийг зүрх судасны тогтолцооны эмгэг мэтээр ойлгож буруу эмчилгээ хийлгэх, өвчнөө улам хүндрүүлэх тохиолдолд байдаг. Иймд таны биеийн өөр өөр эрхтнүүдийн өвдөлт тухайн эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтөөс хамааралтай юу эсвэл сээр нурууны шохойжилтын улмаас тухайн эрхтэн тогтолцоог мэдрэлжүүлдэг мэдрэлийн ёзоорын дарагдалтай холбоотой юу гэдгийг ойлгоход зориулж дараах мэдээллийг хүргэж байна.

Зүрх орчмоор өвдөх болон зүрхний хэм алдагдах шинж тэмдэг нь ерөнхийдөө сээр нурууны хүзүү болон цээжин хэсгийн шохойжилтын үед үүсдэг. Зүрхний үйл ажиллагааны алдагдал нь дараах хүчин зүйлстэй холбоотой. Үүнд:

  • Артерийн даралт ихсэлт
  • Захын мэдрэлийн ургал ширхэглэгийн гэмтлийн дүнд үүсэх ургал-судасны өөрчлөлт (ургал тогтолцоо нь зүрхний хэм болон судасны тонусыг хариуцдаг)
  • Нурууны муруйлт болон шохойжилтын үед зүрх механик дарагдалд өртөх зэрэг хамаарна.

Мөн сээр нурууны хэлбэр болон бүтцийн өөрчлөлт буюу нурууны муруйлт, нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, ивэрхийн үед зүрхний үйл ажиллагаа алдагддаг.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sain bna uu? Bid ter talaar niitelnee.
2016/06/07 103.17.108.42
zochin
Emchilgee bolon anhaarah zuilsiin talaar bichvel sainsan. Jishee n hool hunsendee yu hereglehu gd l .
2016/06/07 103.17.108.42