Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн арын зам дагуу амьдардаг айлын хашаа руу “Хондо Пит” маркийн машин онхолдож оржээ. Уг ослыг харсан хүмүүс “Машин хурдтай явж байгаад гэнэт бүтэн эргээд айлын хашаа руу даваад орчихсон” гэв.
Ослын газар Замын цагдаагийн газрынхан ирж хэмжилт хийсэн бол Түргэн тусламж 103 яаралтай ирж бэртсэн хүмүүсийг нь аваад явжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Машин дотор гурвуулаа явсан бөгөөд машины жолооч эхнэр хүүхэдтэйгээ явж байгаад ийнхүү осолджээ. Автомашин жолоодож яваа жолооч нарын анхааралд хурдаа тааруулж, болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.