8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголиа Проперти Девелопмент” ХХК нь Монголын татварын газарт өртэй гэнэ

2016-06-03 11:43:00

Сүхбаатар дүүргийн I хороо буюу Төв номын сангийн замын эсрэг талд Олон улсын банк санхүүгийн барилгын зориулалт бүхий 26 давхар барилга баригдаж байгаа. Дэлхийн стандартаар баригдаж байгаа, хотын үзэмжинд өнгө нэмэх энэ барилга 2017 онд ашиглалтад орох юм билээ. Гэвч хөрөнгө оруулагчаас үүдэлтэйгээр Монголчууд хохирч болзошгүй байдалтай байна. Уг барилгыг “Монголиа Проперти Девелопмент” ХХК-ийн захиалгаар “Шинэ зуун барилга ” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Захилагч, гүйцэтгэгч компани хоорондоо Олон улсын банк санхүүгийн барилгын газар доорх хоёр давхраас тэг давхар хүртэл барих гэрээг талууд үзэглэсэн байдаг. Уг гэрээний хүрээнд 2012 оноос суурь цутгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлаа 2015 оны 8-р сард ажлаа дуусгасан байна. Гэвч захиалагч тал барилга үргэлжлүүлэн барих ажилд тендер зарлана хэмээн алга болсон бөгөөд ажлын хөлс болох таван сая гаруй ам.доллар өгөх дээрээ “луу унжсаар” гурван жил болж байгаа аж. 

Монголчуудыг хооронд нь талцуулан, хуулийг уландаа гишгэж байгаа “Монголиа Проперти Девелопмент” ХХК нь Хонк-Конгийн “Chongs group”-ын охин компани. Толгой компани нь олон улсын хөрөнгө зах зээлд бүртгэлтэй ч “үхмэл” байдалтай байдаг юм билээ. Хөрөнгийн зах зээлд ёс болгон бүртгэлтэй мэт харагддаг “үхмэл”байдлын ард мөнгө угаадаг нөхөд байдаг нь нууц биш. Тэгвэл олон улсад мөнгө угаадаг байж болзошгүй Хонк-Конгийн “Chongs group”-ын охин компани болох “Монголиа Проперти Девелопмент” ХХК нь Монголын татварын газарт өртэй компани юм билээ.  Гадаадууд Монголд мөнгө угааж, хооронд нь хагардуулж, төрийн байгууллагуудыг утсан хүүхэлдэй болгож байж болзошгүй энэ үйлдэлд хуулийн анхаарал хандуулахыг хүсэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
наад компанийн ард нь нэгэн монгол эмэгтэй байдаг мөнч их мөнгө угаасандаа
2016/06/03 103.17.108.42