Энэ оноос хэрэгжих НӨАТ-ын шинэ хуулийн дагуу иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлж, нийт худалдан авалтын хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувийг буцаан авах болсон. Ингэхдээ жилд нэг удаа буюу дараа оны нэгдүгээр сард багтаан авахаар хуульд заасан.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль татварын ерөнхий газарт айлчлах үеэрээ НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 1-ны дотор яаралтай өгөхийг үүрэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл, иргэд буцаан олголтынхоо мөнгийг аваагүй байна. Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг өнөөдрийг хүртэл биелэлээ олохгүй байгаа нь НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг төсөвт эх үүсвэрийг нь шийдээгүйтэй холбоотой аж. Энэ онд л гэхэд НӨАТ-ын буцаан олголтоор нийт 50 тэрбум төгрөгийг олгох тооцоо гарч байгаа юм байна.