Умард Ирландын Лимэвади хотод таван настай жаал хүүгийн худалдаж авсан “Киндер-сюрприз”-ээс тоглоомны оронд цагаан нунтаг бүхий жижиг ууттай зүйл гарчээ.
Хүү ууттай зүйлийг тэр даруй аавдаа үзүүлсэн байна. Харин аав нь цагдаад мэдэгдсэн бөгөөд уг зүйлийг мансууруулах бодис болохыг олж мэджээ. Уг цагаан нунтаг нь метамфетамин (сэтгэцэд нөлөөлдөг бодис) байсныг шинжээчид илрүүлжээ. Хүүхэд энэ мансууруулах бодисыг идчихээгүй нь их аз гэж цагдаагийн офицер Колин Шоу ярьжээ.