8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр автомашингүй өдөр

2016-06-04 11:08:00

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт “Автомашингүй өдөр” тохиодог. Энэ жилийн “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож, төвийн замуудын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Хөдөлгөөн хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” амрах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment