АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сарын 2-ноос 8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис, Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотуудад албан ёсны айлчлал хийх юм байна. Манай улсад болох айлчлалын хүрээнд Засгийн газрын өндөр албан тушаалтан болон залуу манлайлагч нартай уулзалт хийж, Монголын уламжлалт соёлын хөтөлбөрт оролцохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зургадугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Францын Парис хотноо айлчилж Ойрхи Дорнодын энх тайвны талаар хэлэлцэх яамдын уулзалтад оролцох аж. Улмаар Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Эйрутэй Ирак, Сири дахь ИСИЛ-ийн эсрэг эвслийн хүчин чармайлт болон бусад асуудлаар хэлэлцэхээр уулзахаар төлөвлөжээ.
Жон Керри Монголд айлчилж залуу манлайлагч нартай уулзалт хийнэ
2016-06-04 11:22:00