8o
Улаанбаатар хот
mobile menu

Гар, хөл, амны халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

2016-06-04 11:27:00

Гар, хөл, амны өвчин нь хоолой залгиур улайх, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр гүвдрүүт, цэврүүт тууралт гарах шинж тэмдэг илэрдэг цочмог халдварт өвчин юм. Тиймээс энэхүү өвчнөөс хэрхэн сэргийлэх, урьдчилан хамгаалах, ямар шинж тэмдгээр илэрч гардаг болохыг энэ удаагийн зөвлөгөө булангаараа хүргэж байна. 

Өвчний үүсгэгч: Энтеровирүс 71, Коксаки А16 

Халдварын уурхай : өвчлөгсөд, вирүс тээгчид

Өвчин дамжих зам: өвчин үүсгэгч вирүс нь өвчтэй хүний шүлс, нус, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнд агуулагддаг. Халдвар  өтгөнөөр, ахуйн хавьтлаар мөн агаар дуслын замаар дамжина.

Халдвар дамжих хүчин зүйл: вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс, эд зүйлс, бохир гар

Өвчний нууц үе: ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног

Халдвартай үе: өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно.

Өртөмтгий бүлэг: уг өвчнөөр бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Нэг гэрийн хүүхдүүдийн дунд, ясли, цэцэрлэг, сургуульд голомтлон гардаг.

Өвчний шинж тэмдэг: 

13271493_1336703146347118_599728093_o.jpg

 

Эмчилгээ: гар, хөл, амны өвчний үед өвөрмөц эмчилгээ байхгүй тул  шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Хөнгөн хэлбэрийн үед – эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй, хүүхдийг гэрт нь 14 хоног өрхийн эмчийн хяналтанд тусгаарлана, илчлэг сайтай хоол, аминдэм, аньс, чацарганы шүүс зэргийг хэрэглэнэ.

Дунд хэлбэрийн үед – эмнэлэгт хэвтүүлж шинж тэмдгийн болон хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийнэ.

Хүнд хэлбэрийн үед – өвчтнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж эмчилнэ.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж:

·  Гараа тогтмол савандаж  угаах;

·  Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, агааржуулах;

·  Биеийн дархлааг сайжруулах;

·  Илчлэг ихтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэх;

·  Спортоор хичээллэж биеэ чийрэгжүүлэх;

·  Идэж уух зүйлээ хувааж хэрэглэхгүй байх;

·  Хүн олноор цуглардаг газар, нийтийн арга хэмжээнд бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх;

·  Уруулын будаг, шүдний сойз зэргийг дамжуулан хэрэглэхгүй байх;

·  Тамхи хувааж татахгүй байх;

·  Бал, харандааны үзүүрийг амандаа хийхгүй байх;

·  Бага насны хүүхдээ хооллохдоо угж, халбагыг шүлсдэхгүй, амаараа дамжуулахгүй байх.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sandra lopez
contact doctor silver for your herpes cure, drsilverhealingtemple@gmail.com
2020/01/02 95.142.123.15
Kelly
ХЭРХЭН БИ 2yrs ХУУЧИН герпес түүлгэж. Доктор Okoloise ургамлын зочилж, таны каннабис эдгээх газрын тосны төлөө ариун сүмийн алдаа. Холбоо барих и-мэйл: drokoloiseinnocent@gmail.com. ЭСВЭЛ WhatsApp ТУХ
2017/04/01 105.112.33.166
  • Recent
  • Most Read
  • Most Comment