8o
Улаанбаатар хот
mobile menu

"Тэрэгтэй парад 2016" эхэллээ

2016-06-04 12:40:00

Автомашингүй өдөрлөгийн хүрээнд "Тэрэгтэй парад 2016" 11:00 цагт  эхэллээ. Энэхүү парадаар дамжуулан хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөн торних эрхээ шаардан, тайван алхалт зохион байгуулах юм. Тус парадыг “Modern Mongolian Family”,  “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-аас зохион байгуулдаг бөгөөд сайн дурын үндсэн дээр нэгдсэн эцэг, эхчүүдийг хамардаг юм. "Тэрэгтэй парад 2016" Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын “Макс Моол” худалдааны төв хүртэлх автомашины зам дагуу явагдах бөгөөд оролцохыг хүссэн ээж, аавууд маань замын голоос ч нэгдэж болохыг зохион байгуулагчид онцолжээ. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл