8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” өдөрлөгийг зохион байгуулж байна

2016-06-04 13:32:00

Автомашингүй өдрийн хүрээнд Замын цагдаагийн газраас “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриатай өдөрлөг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллэж байгаагаар дэлхийд нэг жилд зам тээврийн ослоор 186 мянга 300 хүүхэд, өдөрт 500 гаруй хүүхэд нас барж байгаа гэсэн харамсалтай мэдээг гаргасан байна. Харин манай улсад 2010-2014 онд зам тээврийн осолд 14 мянга 151 хүүхэд өртжээ. Ослын шалтгаан нь хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй, хамгаалах бүс зүүлгэхгүй автомашинд авч явж байгаа нь хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амиа алдахад нөлөөлдөг аж. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдөө зөв үлгэрлэж гарцаар зам хөндлөн гарах, автомашины зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг уриалж энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл