“Хоггүй сургууль-Эко орчин” аянд оролцож байгаа нийслэлийн “Эко клуб”-ын идэвхтэн сурагчид энэ сарын 5-нд буюу маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд флаш моб бүжиглэх юм байна. Дэлхийн байгаль орчны орчны өдрийг тохиолдуулан “Хог хаягдлаа багасгаж байгаль дэлхийгээ хайрлацгаая” гэсэн уриан дор өрнүүлж байгаа тус аяныг Нийслэлийн Боловсролын газар “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран зохион байгуулах аж. “Хоггүй сургууль-Эко орчин” аян нийгмийн тодорхой хэсэгт тогтвортой хөгжлийн боловсролыг олгох, төлөвшүүлэх зорилготой уг аян өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх арваннэгдүгээр сарын 1-ны хооронд үргэлжлэх агаад нийслэлийн хог хаягдал, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, сургуулиудад эдийн засгийн бодит хэмнэлт, дэмжлэг үзүүлэх, эко бүтээгдэхүүнийг сурталчилах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад бодитой хувь нэмэр оруулахаар зорьж байгаа юм.
Маргааш үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сурагчид флаш моб хийнэ
2016-06-04 14:19:00