8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол адуугаар доктор хамгаалжээ

2016-06-05 12:28:00

Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол Улсын манлай уяач Б.Билэгдэмбэрэл “Монгол адууны хурдыг сайжруулах” чиглэлээр доктор хамгаалжээ. Тэрбээр монгол адууг бүртгэлтэй болгох үүднээс багагүй судалгаа хийж, угсаа, үүлдэрийг нь сайжруулах тал дээр нэлээд ажилласан байна. Тэрбээр монгол хурдан адууны хэв шинжийг хадгалсан, унаган уралдах сэтгэлтэй, бичиг баримттай адуу бий болгох зорилготойгоор судалгааныхаа ажлыг эхлүүлсэн байдаг. Түүний судалгаанаас харахад өнөөдөр дэлхий дээр 100 гаруй төрлийн 60 орчим сая адуу байдгаас 18 хувь нь буюу 2.5-3 сая орчим нь Монголд байдаг гэсэн тоо бий. 100 хувь шахуу бэлчээрийн маллагаатай монгол адуугаа сайжруулах ажлыг монголчууд морь уралдуулж эхэлсэн цагаасаа л янз бүрээр оролдож ирсэн талаар манлай уяач ярьж байна. Б.Билэгдэмбэрэл уяач Чех, Польш, Герман, Америк, Оросын Кавказаас хурдан азарга авчирч, шинэ цагийн монгол адуу гаргаж авах, монгол адууны хурдыг сайжруулах талаар нэлээд хөдөлмөр зүтгэл гаргаж яваа нэгэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ҮХСЭН ЭЛЭНЦЭГНИЙХ НЬ ДОКТОР БАЙДЫН. ХААНААС ДОПИНГ ОЛЖ ЯАЖ МАЛ ТАМЛАХ ВЭ ГЭДЭГ ТАЛААР ГАРШАХЫГАА ДОКТОР ГЭЭД БАЙГААМ УУ
2016/06/05 103.17.108.42
Bayar khurgei amjilt
2016/06/05 103.17.108.42
tumur
bayar hurgie Tand amjilt husie
2016/06/05 103.17.108.42