Энэ сарын 3-ны өдөр буюу өнгөрөгч баасан гаригт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу аяллын шугамаар зорчиж явсан автобус осолдож манай улсын хоёр иргэн амиа алджээ. Тодруулбал, 90-67 УБА улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай улсын хоёр иргэн нас барж зургаан иргэн бэртжээ. Улмаар ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас, гэмтсэн иргэдийг эргэж, нас барж гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байна.
Шуурхай: Манжуурын аяллын автобус осолдож, хоёр монгол иргэн нас барлаа
2016-06-06 10:42:00