8o
Улаанбаатар хот
mobile menu

Ямаа самнахаар хөдөө очсон залуу хүний аминд хүрчээ

2016-06-06 11:08:00

Төв аймагт хүн амины онц ноцтой хэрэг үйлдэгдсэн талаар өмнө нь мэдээлэлж байсан.  Төв аймгийн Алтанбулаг суманд суух Т-ийн гэрт  энэ хэрэг үйлдэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 27-р хороонд суух 28 настай эрэгтэй П гэгч тус сумын Алтан-Овоо гэх газар суух 33 настай эрэгтэй М-тэй маргалдаж, цээжин тус газар нь дөрвөн удаа хутгалж амь насыг нь хохироосон талаар мэдээлэл гарч байсан. Сэжигтэн ямаа самнахаар Алтанбулан суманд очсон бөгөөд тус нутгийн уугуул иргэн тогтсон гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй нутаг усандаа нэр хүндтэй нэгэн иргэнийг аминд хүрсэн байна. Тухайн өдөр хэдэн хүнтэй нийлж, архи ууж, дарвих үед сэжигтэн хамт байсан бөгөөд улмаар маргалдаж, маргааш ширүүсч хэрэг гарах шалтгаан болсон байна. Сэжигтэн П талийгаачийг дөрвөн удаа хутгалсан гэсэн мэдээлэл гарч байсан ч цээжин тус газар нэг хутгалсан нь амин тус газар тусч үхлийн шалтгаан болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хотод ч хөдөө ч амьдраж чадахгүй бузар амьтан шорондоо амьдраж дээ
2016/06/06 103.17.108.42