8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн тань нүд ойр ойрхон анивчаад байна уу, тэгвэл...

2016-06-06 11:13:00

Зургаан настай М.Мөнхсүлд хүүгийн нүд жилийн өмнөөс бага зэрэг анивчдаг байснаа өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн ойр ойрхон анивчих болсон тул ээж нь эмнэлэгт ханджээ.

Дөрвөн сарын хугацаанд эмчийн бичиж өгсөн эмийг ууж, тариа хүртэл хийлгэсэн ч тусыг эс олсон байна. Аргаа барсан ээж сайн гэсэн бүхнийг хэрэглэж, туршиж яваад тунгалгийн булчирхай цэвэрлүүлэх нь энэ төрлийн эмгэгт сайн гэдгийг сонсчээ. Ингээд “Seaberry farm products” компани энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгааг мэдэн, тэдэнд хандсан байна.

Ингээд л түүний хүү тав хоногийн курс эмчилгээнд явсны дараа нүдээ ойрхон анивчих эмгэг нь ор мөргүй алга болжээ.

ТОГЛООМООР БАРАГ ТОГЛОХГҮЙ, ЗУРАГТЫН ӨМНӨ ОЧООД Л СУУЧИХДАГ ХҮҮХДҮҮД ОЛОН БАЙНА, ГЭТЭЛ...

“Мэдээ орсон цагаасаа л зурагт их үздэг байсан. Жилийн өмнө хаа нэг ойрхон анивчиж эхэлсэн. Хоол ундыг нь тааруулаад, салхинд гарч, амраахаар багасчихаад байдаг байсан юм. Харин энэ жилийн хоёрдугаар сараас хойш байнга анивчих болсон. Заримдаа анивчихаас гадна мөрөө хавчих, толгойгоо хөдөлгөх, хоолойгоо засах зэрэг өөр шинж тэмдгүүд илэрдэг болсон. Зурагтын удирдлага нууж хүртэл үздэг байсан.

Бид хоёр их олон эмнэлгээр явсан. Нүд анивчина гэдэг чинь таталт өгч байгаа хэрэг гэсэн тайлбарыг эмч нар өгдөг юм билээ. Бид хоёр сарын хугацаанд таталтын эм ууж, гурван төрлийн тариа зэрэг хийлгэсэн ч үр дүнгээ өгөөгүй. Сүүлд нэг хүнээс тунгалгийн булчирхайг нь цэвэрлүүлдэг гэж сонсоод энд ирсэн. Бага багаар анивчих нь цөөрч байгаад тав хоногийн дараа гэхэд л зүгээр болсон” хэмээн хүүгийн ээж Т.Төгсбаяр баяртайгаар ярьж байв.

Ээж, хүү хоёр олон эмнэлэгт ханджээ. Энэ хугацаанд М.Мөнхсүлд хүүтэй ижил онош, шинж тэмдэгтэй олон хүүхэд эмнэлэгт хандаж байгаа нь түүний сэтгэлийг зовоожээ. Ингээд л бага хугацаанд, өндөр үр дүн үзүүлсэн уг эмчилгээний талаар хүмүүстэй хуваалцахаар шийдсэн байна.

ЗУРАГТ, КОМПЬЮТЕР, ГАР УТАС УДААН ХЭРЭГЛЭХ НЬ ТАРХИ, МЭДРЭЛ, БУЛЧИНГИЙН ХЭСЭГ ГАЗРЫН СААЖИЛТ, АГШИЛТЫГ БИЙ БОЛГОДОГ

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд дэлгэцийн донтолт болон мэдрэлийн ядаргаа ихсэх хандлагатай байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ шалтгаанаар хандаж хүүхдүүдийн тоо жилээс жилд өссөөр байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгвэл “Seaberry farm products” компанийн S-Gen нанотехнологийн аппарат хэрхэн үйлчилдэг талаар гоо сайхны мэргэжилтэн, дархлаа судлаач Б.Байгальмаа ийн тайлбарлаж байна.

“Хүүхдүүд зурагт, компьютер, утсыг удаан хугацаанд хэрэглэснээр донтож байна. Дээрх төхөөрөмжүүд олон төрлийн өнгөний нөлөө гаргаж байдаг бөгөөд энэ нь тархины болон мэдрэл, булчингийн хэсэг газрын саажилт, агшилт бий болгодог. Дархлааны үндсэн эрхтэн болох тунгалгийн зангилааг цэвэрлэж өгснөөр дархлааг сайжруулж, нэмэх хасах цэнэгийн ионоор булчингийн сэрэл дамжуулалтыг өдөөж, агшилтыг тавиулж, хэвийн үйл ажиллагаанд оруулж өгдөг. Нэг төрлийн сэргээн засах эмчилгээ юм.

S-Gen нь нэмэх, хасах цэнэгийн ионы маш бага давтамжтайгаар эд эсийг цочроож, булчингийн агшилтыг тавиулж, хүний биеэс хорт бодисыг гадагшлуулж, хэрэгцээт эд эсийг үйлдвэрлэх механизмтай аппарат юм" гэдгийг тэрээр онцолсон.

НЭГ УДААГИЙН ЭМЧИЛГЭЭ 80 МЯНГАН ТӨГРӨГ

13 жилийн судалгааны үр дүнд хөгшрөлтийг зогсоож, арьсны эсийг бүхэлд нь залуужуулан гоо сайханд шинэ шат авчрахаас гадна арьсны өвчнийг ч анагаах боломжийг нээсэн Английн Sonic Medical компанийн төхөөрөмжийн ач тусыг Монголчуудад “Seaberry farm products” компани хүргэж эхлээд байгаа билээ. Хүүхдийн мэдрэлийн ядаргаанд эмчилгээ хийж, амжилттай болсон тул тэд энэ талаар дагнан ажиллахаар болсон байна.

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа хэлэхдээ,

-Бид биеэс хорт бодисыг гадагшлуулах тунгалгийн булчирхайн цэвэрлэгээг үзүүлдэг. Саяхан манайд нэг ээж хүүхэд нь мэдрэлийн ядаргаанд орсон. Эмчилгээ үр дүнгээ өгөх болов уу гэж хандсан л даа. Бид Англи дахь салбар руу хандаж, эмчилгээнд оруулж болох эсэхийг лавласан. Ямар ч насны хүүхдэд сөрөг нөлөөгүй болох хариу ирсэн учраас бид эмчилгээгээ эхлээд маш сайн үр дүн хүртсэндээ их баяртай байна.

Монголд энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд олон байдаг юм байна. Тиймээс бид тэдгээр хүүхдийг эмчилгээ хийлгэж, эрүүл болоосой гэж хүүхдийн шинэ үнэ гаргаад байна. Нэг удаагийн эмчилгээ 80 мянган төгрөг байхаар тогтсон. Хүүхдийн биеийн байдлаас шалтгаалаад хэдэн удаагийн эмчилгээ хийлгэх нь тодорхой болно. Цаашдаа бид мэдрэлийн ядаргаанд орсон хүүхдүүдэд эмчилгээ хийх эмнэлэг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
МАНАЙ ТЕЛЕВИЗ БОЛОН БУСАД ЗАР СУРТЧИЛГАА ЮМАА РЕКЛАМДАЖ РЕКЛАМДАЖ ХАЯГАА ХЭЛДЭГГҮЙ ЭСВЭЛ ХҮЙ ГЭХИЙН ХООРОНД МАШ ТҮРГЭН ӨНГӨЦ ХЭЛЭЭД ХҮМҮҮСИЙГ БУХИМДУУЛНА. ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭЭ0 ЯМАРЧ БИЗНЕССИЙН УХААН БАЙХГҮЙ , ЁСТОЙТЭНЭГ
2016/06/06 103.17.108.42
зочин
Танай хаяг , байршил, Утасаа өгөөч ? Хүүхэд эмчлүүлэх гээд,
2016/06/06 103.17.108.42