8o
Улаанбаатар хот
mobile menu

Мини кино театртай болно

2016-06-06 12:09:00

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Япон улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй PANASONIC брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэл, 80 хүний суудалтай Мини кино театрыг Монголын Үндэсний музейд суурилуулан, хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болно.

Мини кино театрыг Монгол улсын хэмжээнд 14 сумын Соёлын төвд суурилуулж байгаа бөгөөд Монголын музейнүүдээс анд удаа мэргэжлийн шаардлага хангасан кино театрыг Монголын үндэсний музейд амжилттай суурилуулж байна. Энэхүү кино театр нь орчин үеийн кино театрын шаардлагыг бүрэн хангаснаараа онцлогтой бөгөөд уг кино театрыг музейд ашиглалтанд оруулснаар үзэгчдэд Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэрийн дэглэлт, үзүүллэгтэй хослуулан дуу дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч үзэх таатай боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл