ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын Академик районы ойролцоох уснаас нэгэн иргэний цогцос энэ сарын 02-нд олджээ. Тодруулбал, Талийгаач нь цагаан футболк, хар савхин хүрэмтэй, саарал өнгийн жинс өмдтэй, хүрэн өнгийн гуталтай 35 орчим настай ази төрхтэй эрэгтэй хүний цогцос байсан аж. Тиймээс албаныхан Монгол улсын иргэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Мөн талийгаачийн халаасанд нь байх гар утас дээр Монголын цагаан толгойн үсэг суурилуулсан, гар утасны сим карт нь ОХУ-ын үүрэн телефоных биш байжээ.