8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүний нөөц, техник хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж байна

2016-06-06 12:47:00

Өмнөговийн иргэн Өмнөговьдоо оношлуулж эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэн хийж байна. Яаралтай, түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон “Фольксваген-Аморок” маркийн 3 автомашиныг ХБНГ Улсад захиалгаар үйлдвэрлүүлж, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цогтцэций, Ноён сумын сум дундын эмнэлгүүдэд орон нутгийн төсвийн 630,0 сая төгрөгийн хөрөнгөөр нийлүүллээ. 

Мөн эмч мэргэжилтнүүдийн ур чадварт анхааран ажиллаж гадаад дотоодод туршлага судлуулсан юм. 2016 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад 171 их эмч, 355 эмнэлгийн тусгай дунд мэргэжилтэн ажиллаж, өрх сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн стандарт хангалт 90,1 хувь, нийт хүний нөөцийн стандарт хангалт 85,9 хувьтай байна. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд 2-3 их эмчтэй ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл