Дуучин М.Нара сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдэснээсээ хойш олны анхаарлыг татаад байгаа. Өнөөдөр өглөө Ган-Од буюу Ганбууш түүнд зориулан бичлэг хийсэн нь цацагдаж эхлээд байна. Д.Нараг өмөөрөх нэгэн байхад эсэргүүцэж байгаа хэсэг хүмүүс ч байна. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч М.Нарантуяад ингэж хэлэв.
Сайн уу Нара, шинэ долоо хоногийн мэнд хүргэе.
Чамайг УИХ-д нэр дэвшиж байгааг бусдын адил сонирхон шохоорон хараад л хаяа чамд лайк илгээгээд л сууж байгаа ФБ найзуудын чинь нэг байна. Чамд хэдэн үг хандаж хэлэхсэн гэж бодсоор явтал юу юугүй сонгууль хаяанд буучихлаа.. Юуны өмнө чиний зоримог үйлдэлд талархаж байна. УИХ-д нэр дэвшиж үеэ манлайлж байгааг чинь бахархан харж сууна.
Эмэгтэй хүн тэр тусмаа олны танил залуу сайхан, тэгээд амжилттай яваа бүсгүй хүнд бусдаас гурав, бүр дөрөв дахин их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр хэрэгтэй байдаг байх шүү. Чи чаднаа. Гүтгэлэг доромжлол одоо цаг минутаар хэмжигдэж ирнэ. Туулаад гарах чадвар чамд буй гэдэгт итгэж байна. Би лав чамайг оффшорт мөнгөө аваачиж нуухгүй, газар нутгаа худалдахгүй, авилга өгч авалцаад байхгүй гэдэгт гүнээ итгэнэ. Чамайг басч байгаа энэ хийрхэл бол нэгдүгээрт эмэгтэй хүн болж төрсөний чинь хариу, хоёрдугаарт залуу гэнэн цэвэр сайхан үеэ үл тоох хэсэгхээн хүмүүсийн муйхар илрэл юм шүү.
Тэрнээс нийгэм чамд ингэж хандахгүй ээ. Яадгийм миний дүү зоригтой, шийдэмгий байж муу бүхний өмнөөс сөрж, сайн сайхан бүхэн рүү тэмүүлж өрсөлдөөрэй. Амжилт хүсье. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан гэжээ.