8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Ж.Алтанцэцэг: Жил бүр хүүхдийн баярын үеэр хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг

2016-06-06 15:10:00

Хоолойны цар хүрээ, хийж байгаа уран бүтээлээрээ өөрийнхөө үнэлэмжийг илтгэдэг дуучин Ж. Алтанцэцэг сүүлийн таван жил дарааллан хүмүүнлэгийн ажил хийж олон хүүхдийг баярлуулах болсон. Тэрбээр энэ удаад Налайх хотод хүүхдийн тоглоомын талбайг жишиг талбай болгохоор ажлаа эхлүүлсэн байна. Түүний хүүхэд нас Налайхд өнгөрсөн бөгөөд өөрийн унаган нутагтаа бүтээн байгуулалт хийхээр зорьсон нь энэ аж. Гэвч түүний энэ ажлыг сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төржүүлэх хүмүүс цөөнгүй байгаа бөгөөд бид хийх гэж байгаа ажлынх нь талаар тодруулсан юм.

-Та налайх хотод бүтээн байгуулалт хийхээр болсонд тань талархах илэрхийлэе. Таны хийх гэж байгаа ажлыг улс төржүүлэх хүмүүс цөөнгүй байна. Хийж байгаа ажлынхаа талаар товч мэдээлэл өгөөч?

- Сонгууль болдгоороо болно биз. Одоо эхлүүлж байгаа ажлаа Сонгуулийн дараа наадмын үеэр хүлээлгэж өгнө.  Жил бүр надтай хамтарч хийж байгаа, ажлыг маань дэмждэг найз бүсгүйчүүддээ баярлалаа. Энэ удаад Налайхаас гаралтай олон хүмүүст хандсан байгаа. Сайхан хүлээж явч байна. Мэдээж олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэж байгаа учир хийж байгаа ажил маань сайхан болох байх. Би 2011 оноос хойш жил бүр хүүхдийн баярын үеэрл хүмүүнлэгийн аян зохион байгуулдаг. Энэ жил их том зүйл барьж авлаа. Сонгуультай холбох магадлал байгаа тул наадмын үеэр нээлтээ хийхээр төлөвлөсөн. Тэр үедээ илүү тодорхой ярья гэлээ.


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл