8o
Улаанбаатар хот
mobile menu

“ Хар жагсаалт”-нд хэн хэн багтсан бэ?

2016-06-06 15:22:00

Өнөөдөр “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийхөн улстөрчдийн “Хар жагсаалт” зарлалаа. Энэхүү жагсаалтыг үе шаттайгаар гаргасан бөгөөд 1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн улстөрчдийн үйлдсэн Хар үйл явдлуудыг эхний ээлжинд нэрлүүлсэн байна. Үүний дараа нэрлэгдсэн үйл явдлуудыг ангилж, ТОП 100 хар үйл явдлыг гаргаж  зарласан юм.

Тэгвэл өнөөдөр зарласан “Хар Жагсаалт”-нд дээрх 100 хар үйл явдалд  оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүмүүс багтсан байна. Энэ талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “100 хар үйл явдалд оролцсон этгүүдүүдээ намууд дахин төр түшүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай байна. Тиймээс 100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг бид Хар жагсаалтад оруулж, УИХ болон орон нутгийн сонгуульд дахин битгий сонгоорой гэдгийг уриалж байна” гэсэн юм. Цагаан жагсаалтаа 6-р сарын 11-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр зарлах нь.

Хар жагсаалтыг тойрог бүрээр нь гаргасан байна. Тухайлбал,

УИХ-ын хоёрдугаар тойрог Н.Батбаяр-АН,

УИХ-ын 18 дугаар тойрог Ш.Сайхансамбуу-Тусгаар тогтнол эв нэгдлийн нам

УИХ-ын 19 дүгээр тойрог Н.Батцэрэг-АН

УИХ-ын 24 дүгээр тойрог Ч.Улаан-МАН

УИХ-ын 29 дүгээр тойрог А.Сүхбат-МАН

УИХ-ын 32 дугаар тойрог Н.Алтанхуяг-АН

УИХ-ын 51 дүгээр тойрог Б.Саранчимэг-МАН

УИХ-ын 52 дугаар тойрог Б.Батзориг-МАН

УИХ-ын 52 дугаар тойрог Ч.Сайханбилэг-АН

УИХ-ын 54 дүгээр тойрог Д.Арвин-АН

УИХ-ын 58 дугаар тойрог Г.Батхүү-АН

УИХ-ын 59 дүгээр тойрог Н.Удвал-МАХН

УИХ-ын 67 дугаар тойрог С.Одонтуяа-АН

УИХ-ын 68 дугаар тойрог Ж.Ганбаатар-МАН

УИХ-ын 69 тойрог дугаар С.Эрдэнэ-АН

УИХ-ын 72 дугаар тойрог Л.Эрдэнэчимэг-АН гэхчилэнгээр УИХ-д нэр дэвшиж буй дийлэнх хүмүүс уг “ХарЖагсаалт”-нд багтжээ.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bi
MUNHBATAAA OLIGTOIHON YUM HIICHEECH HUDAAA REKLAM HEREGGUISHDEE. AJILAAA UGUH BOLJEEE.
2016/06/07 103.17.108.42
Teneg sahalt
Iim har jagsaalt gej yu baisiin be? Hudlaa show. Yamarch barimt baihgui zugeer l amnii salia ni arilaagui batsaanii soliorol geheer zuil baina.
2016/06/06 103.17.108.42
Шударга зочин
офшортонгууд хайчцын Үүнийг юу гэж ойлгохов .учир дутагдалтай мэдээлэл бна
2016/06/06 103.17.108.42
Монгол хүн
Наад жагсаалтанд чинь оффшор хулгайч хятад Баярцогт байхгүйг юу гэж ойлгох вэ. Жагсаалтыг хийж байгаа Мөнхбат болон та нарт хулгайч Баярцогт хэдийг өгсөн бэ???
2016/06/06 103.17.108.42
зочин
Наад жагсаалтанд чинь оффшор хулгайч хятад Баярцогт байхгүйг юу гэж ойлгох вэ. Жагсаалтыг хийж байгаа та нарт хулгайч Баярцогт хэдийг өгсөн бэ??? МАНАН-ийнхан л биш бол хэнийг ч хамаагүй сонгоно.
2016/06/06 103.17.108.42
монгол
Наад жагсаалтанд чинь оффшор хулгайч хятад Баярцогт байхгүйг юу гэж ойлгох вэ. Жагсаалтыг хийж байгаа та нарт хулгайч Баярцогт хэдийг өгсөн бэ???
2016/06/06 103.17.108.42
Shar tokhoi
Demjij bna.Ene mash zov shiidel bolj ogvol byr telgerengyi tailbartai ni luivarchidiig bichikh ard tymend shudarag medegdekh kheregtei mash zov .
2016/06/06 103.17.108.42
САРАА
ДЭМЖИЖ БАЙНА
2016/06/06 103.17.108.42