8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлав

2016-06-06 16:11:00

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/435 дугаар захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Тус захирамжаар тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй, сүүлийн 24 сар буюу түүнээс дээш хугацаанд мэдээ тайлан ирүүлээгүй эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, татан буугдсан, тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй, эмнэлэг сувилал, эмийн сан зэрэг 39 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгожээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл