Туул голд нэгэн иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах Яармагийн гүүрний баруун талаар урсах Туул голд 49 настай иргэн О осолдсон байна. Түүний цогцсыг нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч ажиллаж, голоос гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Уг хэрэгтэй холбогдуулан НОБГ-аас иргэдийг сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ түүнээс гадна архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг ганцааранг нь хараа хяналтгүй голын ойролцоо явуулахгүй байхыг анхаарууллаа.
Туул голд осолдож амиа алджээ
2016-06-06 18:02:00