8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нэр дэвшихээр болж, “ Хар жагсаалт”-нд багтсан хүмүүсийн нэрсийг зарласан өдөр

2016-06-06 18:45:00

Эрхэм уншигч та бүхэндээ оройн мэнд хүргэе. Ажлын шинэ долоо хоног урам зориг, эрч хүчээр дүүрэн эхлэж байна.  Сонгуулийн уур амьсгал аль хэдийн эхэлж нэр дэвшигчид захиалгатай мэт бие бие рүүгээ дайрч, хүний эрхэнд халдах үзэгдэл өнөөдөр нэлээдгүй гарлаа. Ах намууд ч бай, бие даагчид, иргэн ч бай эвдрэлцэхдээ эвлэрэх боломж үлдээгээсэй. Жудагтай мэдлэг боловсролтой нь сонгуульд ялж гарч ирэхээс биш хэнийг сайн муулах вэ гэдэг тэмцээн уралдаан биш шүү. Харин ч та бие биедээ урам хайрлаж, шударга өрсөлдөөрэй.

Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла

Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүхдэд

Алхаарай алхаарай гэж дэм хайрла

Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд

Эрдэмтэй хүн болноо гэж урам хайрла

Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд

Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла

Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд

Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж өршөөл хайрла

Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт

Өө юухан байхав гэж итгэл хайрла

Өндөр нас дарлаа гэж гунисхийж суугаа бууралд

Өвөө та ануухан байна гэж урам хайрла

Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла гэсэн сайхан шүлэг хүртэл байдгийг ямагт санаж яваарай. Харин одоо та бүхэндээ үдэш бүхний энэ цагт хүргэдэг Монголын нэг өдөр тойм мэдээлэлээ хүргэж байна. Шинэ содон бүхнээр дүүрэн тойм мэдээлэлээ хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Н.Энхбаярын эхнэр О.Цолмон УИХ-ын сонгуульд “Бишрэлт"-ийн Б.Ундармаатай халз тулна

Өнөөдрийн гол дуулиан МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр Цолмон нэр дэвших тухай мэдээлэл байлаа. Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй зарим нэр дэвшигчийг 2016 оны сонгуульд бүртгэхээс татгалзсан билээ. Н.Энхбаярын хувьд МАХН-аас УИХ-ын сонгуульд 75 дугаар тойрогт нэр дэвшихээр эртнээс төлөвлөсөн ч гэсэн ийнхүү бүтэлгүйтэж байна. Гэхдээ тэрбээр нэр дэвших боломжгүй ч гэсэн түүний эхнэр оронд дэвшихээр болсон байна. Н.Энхбаяр намын зарим нөхдийн хамт Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн ч хоосонгүй. Тодруулбал, Н.Энхбаярын оронд түүний эхнэр О.Цолмон Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвшихээр болсон сурагтай. Сүүлийн үед ах дүү, нэг айлын баз хүргэнүүд сүүлдээ эхнэр нөхрүүд хүртэл улс төрд нэр дэвшиж, УИХ-ын сэнтийд суух гэж улайрч эхэллээ. 

Хэрэв экс хатагтай УИХ-ын сонгуульд нэр дэвших нь албан ёсоор тодорхой болвол АН-аас ХХАА-н сайд асан Ш.Түвдэндорж, МАН-аас “Бишрэлт трейд” группийн захирал Б.Ундармаа, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас З.Болдбаатар, МУНН-аас Х.Маам, МСДН-аас И.Түвдэндорж, БНН-аас Б.Ангарагбаатар нартай өрсөлдөх юм байна. Н.Энхбаяр бол монголын улс төрийн нэг гол хүн. Өнөөгийн сөрөг хүчин МАН эрх барьж байх үед тэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод амжсан. Гэхдээ түүнийг өнөөдөр хийж бүтээсэн гэдгээсээ илдүүтэй “Авлигын загалмайлсан эцэг”  гэдэг нэр томъёо өнөөдрийг хүртэл овог мэт дагалдаж ирсэн. Тэрбээр нэг үе шоронд хоригдож, эх нутгаасаа хүртэл явж эмчилгээ хийлгэж байсан ч улс төр тэр дундаа шадар сайд хүртэл болохоор зүтгэсэн.  МУ-ын улс төрд байж болох бүхий л албан тушаалыг хашсан тэрбээр өөрөө чадахгүй ч гэсэн эхнэрээ дэвшүүлэхээр болсонсурагтай. Өнгөрсөн нэгдүгээр сард Н.Энхбаяр даргын өнгөрсөн 2014 онд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцсон бөгөөд уг нэвтрүүлгийн бичлэгээс хасагдсан гэх бичлэг цацагдаж нэлээд дуулиан дэгдээсэн. Тус бичлэгт .Энхбаярын эхнэр О.Цолмон “Би бол Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд, С.Баяр нар миний дэргэд юу ч биш...” хэмээсэн нь олон хүний гайхширлыг төрүүлээд авсан. Харин тэрбээр хэлсэн шигээ хор найруулахаар ийнхүү улс төрд орохоор шийдсэн үү.  Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодрууллаа. Энэд дарж үзнэ үү.

Н.Ганбууш: Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 7 хоногийн хугацаа үлдэж байна. Сонгууль ойртох тусам сошиал ертөнцөөр хүний эрх рүү халдах, бүдүүлэг үг хэллэг ашигласан бичлэгүүд цацагдаж эхлээд байна. Сонгуульд нэр дэвших эсэх нь тухайн хувь хүний асуудал ч гэсэн сонгууль дөхөх тусам энэ байдал улам газар авах нь. Өнөөдөр өглөө гэхэд олны танил буюу сонгуульд нэр дэвших гэж байгаа эмэйгтэйчүүд рүү дайрсан хувийн асуудал руу хэт орсон бичлэг цацагдаж эхэллээ. Тодруулбал, Хөтлөгч П.Анужин, Херо Б.Баатартай холбоотой бичлэг цацагдаж багагүй шуугиан дэгдээгээд байна. Тус бичлэгний талаар хөтлөгч П.Анужин, Херо Б.Баатар нарын хэн хэн нь ам нээгээгүй байна. Уг бичлэгийг сонссон хүмүүс хувийн асуудал руу хэтэрхий орсон байна хэмээн дүгнэж байна. Харин үүнээс гадна Ганбуушийн нэгэн бичлэг мөн дуулиан дэгдээгээд байна. Тус бичлэг дээр Ган-Од буюу Ганбууш “Ган-од буюу Н.Ганбууш хэлэхдээ

Би бухимдаж байна 

Зарим нэг хүний өмнөөс ичиж байна

Тийм ээ та нарын бодож байгаа яг тэр хүний өмнөөс 

Би ичиж байна

Шалдан суугаад ялдам инээж
Шахсаныг нь уугаад дохисоныг нь хийж
Халтар мөнгөний төлөөсөнд
Халамцуу эрийн хүслийг гүйцээхийг хэлнэ...Би ч бас ширээний хүүхэн байсан мэднэ шүү дээ хэмээн бичлэг хийж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан цацжээ.Төгсгөлд нь тэрээр  Монголын төрд хэн дуртай нь шургаж ордог цаг ирсэн юм бол 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд би өрсөлдөнө хэмээжээ. Тус бичлэгийг сонссон иргэд Н.Ганбууш Баянгол дүүрэгт нэр дэвших гэж байгаа дуучин М.Нара руу хандсан бичлэг хэмээн таамаглаж байна. Н.Ганбууш юуны учир М.Нарад зориулсан ийн бичлэг хийв. Ихэнх хүмүүс түүний энэ үйлдлийг буруутгаж, хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Хүний эрхэнд ингэж халдаж, хүнийг доромжилж болохгүй гэсэн байр суурьтай байна. 

Манжуурын аяллын автобус осолдож, хоёр монгол иргэн нас барлаа

Энэ сарын 3-ны өдөр буюу өнгөрөгч баасан гаригт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу аяллын шугамаар зорчиж явсан автобус осолдож манай улсын хоёр иргэн амиа алджээ. Тодруулбал,  90-67 УБА улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай улсын хоёр иргэн нас барж зургаан иргэн бэртжээ. Улмаар ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас, гэмтсэн иргэдийг эргэж, нас барж гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байна. 

Дэлхийн чансааг С.Батцэцэг тэргүүлжээ

Олон Улсын Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооноос эмэгтэй тамирчдын жин тус бүрийн чансааг шинэчлэн гаргасан байна. Шинэчилсэн чансаагаар дэлхийн хошой аварга С.Батцэцэг 63 кг-ын жиндээ тэргүүлжээ. Харин Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгө медальт С.Цэрэнчимэд 60 кг-ын жинд V байрт, Иван Ярыгины нэрэмжит тэмцээн болон Италийн Сассарийн ОУТ-д түрүүлсэн П.Орхон 58 кг-ын жинд VIII бичигдсэн байна. Мөн 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг XIV, Э.Даваачимэг XX бичигдсэн бол 58 кг-ын жинд Б.Шоовдор XX, 69 кг-ын жинд О.Насанбурмаа XIX 75 кг-ын жинд О.Бурмаа XIX байрт тус тус бичигджээ.

“ Хар жагсаалт”-нд хэн хэн багтсан бэ?

Өнөөдөр “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийхөн улстөрчдийн “Хар жагсаалт” зарлалаа. Энэхүү жагсаалтыг үе шаттайгаар гаргасан бөгөөд 1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн улстөрчдийн үйлдсэн Хар үйл явдлуудыг эхний ээлжинд нэрлүүлсэн байна. Үүний дараа нэрлэгдсэн үйл явдлуудыг ангилж, ТОП 100 хар үйл явдлыг гаргаж  зарласан юм.

Тэгвэл өнөөдөр зарласан “Хар Жагсаалт”-нд дээрх 100 хар үйл явдалд  оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүмүүс багтсан байна. Энэ талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “100 хар үйл явдалд оролцсон этгүүдүүдээ намууд дахин төр түшүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай байна. Тиймээс 100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг бид Хар жагсаалтад оруулж, УИХ болон орон нутгийн сонгуульд дахин битгий сонгоорой гэдгийг уриалж байна” гэсэн юм. Цагаан жагсаалтаа 6-р сарын 11-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр зарлах нь.

Хар жагсаалтыг тойрог бүрээр нь гаргасан байна. Тухайлбал,

УИХ-ын хоёрдугаар тойрог Н.Батбаяр-АН,

УИХ-ын 18 дугаар тойрог Ш.Сайхансамбуу-Тусгаар тогтнол эв нэгдлийн нам

УИХ-ын 19 дүгээр тойрог Н.Батцэрэг-АН

УИХ-ын 24 дүгээр тойрог Ч.Улаан-МАН

УИХ-ын 29 дүгээр тойрог А.Сүхбат-МАН

УИХ-ын 32 дугаар тойрог Н.Алтанхуяг-АН

УИХ-ын 51 дүгээр тойрог Б.Саранчимэг-МАН

УИХ-ын 52 дугаар тойрог Б.Батзориг-МАН

УИХ-ын 52 дугаар тойрог Ч.Сайханбилэг-АН

УИХ-ын 54 дүгээр тойрог Д.Арвин-АН

УИХ-ын 58 дугаар тойрог Г.Батхүү-АН

УИХ-ын 59 дүгээр тойрог Н.Удвал-МАХН

УИХ-ын 67 дугаар тойрог С.Одонтуяа-АН

УИХ-ын 68 дугаар тойрог Ж.Ганбаатар-МАН

УИХ-ын 69 тойрог дугаар С.Эрдэнэ-АН

УИХ-ын 72 дугаар тойрог Л.Эрдэнэчимэг-АН гэхчилэнгээр УИХ-д нэр дэвшиж буй дийлэнх хүмүүс уг “ХарЖагсаалт”-нд багтжээ.

Танд хэрэгтэй болон сэрэмжлүүлэг мэдээ

Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ 

Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэгтэй хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.

Тус аймагт хоёр дахь удаагаа хэрэгжиж буй эл төслийн хүрээнд уруул тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийж, 25 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ. Өмнө нь “Хязгаар нутгийн инээмсэглэл” төсөл Хөвсгөл аймагт 2013 онд хэрэгжиж, 45 хүүхдэд мэс засал хийсэн юм. Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын хэмжээнд уруул, тагнайн эмгэгтэй 1000 гаруй хүүхэд эмчийн хяналтад байдгийн 60 нь Хөвсгөлд амьдардаг аж.

Сээр нурууны шохойжилтын үед ямар дэр болон матрас хэрэглэх нь зүйтэй вэ?

Таны эрүүл мэндийн боловсролд “Алтан мутар” эмнэлэг зөвлөж байна.

Хүн амьдралынхаа гуравны нэгийг орондоо өнгөрүүлдэг. Хүн унтаж амрахдаа биедээ тохиромжгүй орны матрас болон дэр хэрэглэх нь сээр нурууны шохойжилт үүсэхэд томоохон хүчин зүйл болдог. Хэрэв нэгэнт сээр нурууны шохойжилт үүссэн бол тохиромжгүй ор, дэр нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Ор, дэр нь бие махбодь бүхэлдээ бүрэн амарч байхад зориулагдсан байх ёстой байдаг. Таатай бус унтаж амрах нь сээр нурууны булчинг улам чангаруулснаар шохойжилтын явцыг түргэсгэх хүчин зүйл болдог. Иймд өөрт тохиромжтой ор, дэрийг сонгох нь зүйтэй юм.

Хүзүүний шохойжилтын үед хэрхэн тохиромжтой дэр сонгох вэ?

Дэр нь тэгш өнцөгт хэлбэртэй байх ёстой. Энэ нь нойрон дундаа хажуу тийш эргэж хэвтэхэд тохиромжтой байдаг.Дэрний зузаан 8-14 см байх нь тохиромжтой.

  1. Хэмжээ нь мөрнөөс толгойн орой хүртэл өргөн, мөрний хэмжээтэй урт байх нь зүйтэй.
  2. Дэр нь хэт зөөлөн биш хатуувтар байна.
  3. Дэр нь хүний биед хоргүй нийлэг материалаар хийгдсэн байх нь чухал.
  4. Дэр нь хүний толгой, хүзүүний физиологийн хэлбэрийг хадгалсан байдлаар хийгдсэн байх нь зүйтэй ба мөрнөөс хүзүү хэсэгт гүдгэр, толгойн дагзны хэсэгт хонхор байхаар загвартай байх нь чухал.

Шохойжилтын үед орны матрасыг хэрхэн зөв сонгох вэ?

  1. Матрас нь тэгш, хагас хатуу гадаргатай байх
  2. Хүний биеийн физиологийн хэлбэрийн дагуу болох уян хатан чанартай байх нь чухал юм.

Биед тохиромжтой дэр болон матрасыг сонгон хэрэглэх нь сээр нурууны шохойжилт болон бусад эмгэг өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх сайн талтай байхын зэрэгцээ нэгэнт үүссэн өөрчлөлтийг цааш ахиулахгүй байхад тустай юм. Иймд та өөрийн биед тааламжтай, эрүүл мэнддээ тустай ор, дэрийг сонгон тавтай сайхан унтаж амарч байгаарай

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол хүн
Энэ хар сахалт оффшор хулгайч хятад Баярцогтын гар хөл болж худлаа баахан нэр жагсааж жүжиглэхээ боль.
2016/06/10 103.17.108.42
монгол хүн
Энэ хар сахалт оффшор хулгайч хятад Баярцогтын гар хөл болж худлаа баахан нэр жагсааж жүжиглэхээ боль.
2016/06/10 103.17.108.42
irgen
enhbayrin awgai yu hiih gej baigaan oilgomjtoi.ene bvr dendlee tamineeee.awgai hvvhdee gargaal zawharsan uls MGL boljee.ter tusamn shine hvniig songwol taarna.ed narig yamdin said elchin bolgoj bolohgvi ym shvv huwaagaad idheer setgel shuluudlaa ed nar
2016/06/09 103.17.108.42
МАН-ын угшилтай юм бол бүр оруулмаар юм. Үүнийг бичсэн хүнд логика гэдэг үг хүртээлгүй бололтой. Ёстой л таван үгэнд танигдаж байна даа.
2016/06/09 103.17.108.42
an manan zailaa MAXN AA SONGOCHHOOYU ARD TVMEN URNOOSOO GARYA
2016/06/09 103.17.108.42
zochin
MHZE iin horongoor holjson Bayartsogt Saihanbileg Zorigt nar bsan bol bi demjih bailaa gej
2016/06/07 103.17.108.42
монгол
МАН-ын угшилтай энэ залуу оффшор хулгайч хятад Баярцогт, Сайханбилэг нараа хар жагсаалтанд оруулаагүй байгааг харж байгаа биздээ. Энэ нь өөрсдөө хэн болох нь тодорхой.
2016/06/07 103.17.108.42
МХЗЭ-ийн зүтгэлтэн
МХЗЭ гэж сайхан байгууллага байлаа. Ч.Пүрэвжав гэдэг гарамгай зохион байгуулагч, уран илтгэгч хүн 17 жил толгойлж айлын дайтай айл болгосон. Дараа нь аугаа их Лодонгийн Түдэв гуай 10 жил удирдаж жинхэнэ дайчин байгууллага, бүтээн байгуулагч байгууллага бо
2016/06/07 103.17.108.42
gashuun vnen
Ene neg salaawch ogood suuj bga nohor uls tor yriad hereggvish te .Ooriigoo hvmvvjvvl.Mongolchuudin heleh vg ni haraal harah nvd ni hylaih ogoh vildel ni salaawch baij bolohgviee.Neeh l mundag salaawch ogson ulsuud .Nambarin Enhbayr,Hasin Ganhuyg.Bundang
2016/06/07 103.17.108.42
Гана
Хар жагсаалт нэрээр бусдын нэр төрд халдаж байгаа энэ сахалтай залуу анх хүүхдийн паркын газрын асуудлаар шуугиан дэгдээж өөрийгөө олонд таниулсан санагдана.МЗХ-ны ерөнхийлөгч гэх энэ товарищ УИХ-д хэнийг сонгохыг Монголын ард түмэнд заах хэрэггүй болов
2016/06/07 103.17.108.42
Энэ ямар учиртай хар цагаан гээд байгааг чинь мэдэхгүй хүмүүс маш олон ер нь бараг л бүгд байгаа учраас суртчилгаагаа маш сайн хийх хэрэгтэй ш дээ.Эх орон газар шороо Монголынхоо төлөө гэсэн хүн болгоныг л үл ялих шалтгаанаар эрхий нь хязгаарлаж байна энэ
2016/06/07 103.17.108.42
zvgeeree jinhen er hvn songo moor bn
2016/06/07 103.17.108.42
Түвдэндоржид саналаа өгсөн хүмүүс өөрийгөө багалзуурдаж байгаатай яг адилхан Aжил мэргэжил байхгүй архи уухаас өөр мэдэхгүй банди нартаа хаанаас мөнгө олж байр авч өгдөг хэрхэн амьдарч ирсэн түүхийг нь харахад л хангалттай ой чинь гутаж бөөлжис цутгана!
2016/06/06 103.17.108.42