8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөлдөх ардчилал хүрээгээ тэлсээр байна

2015-11-30 13:01:00

 Зөвлөлдөх ардчилалын Монгол дахь автор гэгдээд байгаа Г.Занданшатар МУИС, “Отгонтэнгэр” Их сургууль, “Сан” Дээд сургууль, “Шихихутаг” Их сургуулиудад “Зөвлөлдөх ардчилал ба өрийн хямрал”, “Зөвлөлдөх ардчилал ба итгэлцлийн хямрал” зэрэг лекцүүдээ  уригдан уншаад байсан. Тэгвэл өдгөө  залуучуудын клубүүд аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө зорилготой ажилладаг Төрийн бус байгууллагууд ч Зөвлөлдөх ардчилалын онолоор “соён гэрээрэх”  хүсэлтэй байгаа гэнэ. Тодруулбал Завхан аймгийн залуучуудын “Нэг Завхан” клубын урилгаар шинэ онолынхоо талаар танилцуулан уулзалт хийхээр болоод байгаа аж. Энэ мэт зөвлөлдөх ардчилалын онолыг хүртэх гэсэн залуусын хүрээ тэлсээр  байна. Илтгэлээс гадна Зөвлөлдөх ардчиллын онолын хүрээнд бодлогын мэтгэлцээнүүд ч амжилттай явагдаж байгаа нь басхүү нийтийн дунд ам дамжих болжээ. “Монголын ардчиллын хямрал: Зөвлөлдөх ардчилал шийдэл мөн үү?” мэтгэлцээн МУИС-аас эхэлж байсан бол хамгийн сүүлийн байдлаар Шинжлэх ухаан технологийн үндэсний паркт “Парламентийн засаглалын одоогийн хэлбэр улстөрийн зөвлөлдөлийг хангаж чадаж байна уу?” сэдэвт бодлогын мэтгэлцээн өнгөрсөн баасан гаригт амжилттай зохиогдсон байна. Зөвийг олохын төлөө зөвлөлдөж, баримт нотолгоотой мэтгэлцэх нь Г.Занданшатар судлаачын нийтийн хүртээл болгож буй өнөөх Зөвлөлдөх ардчилалын онолын гол тулгуур ойлголт, чухал элемэнт. Зөвлөлдөх ардчилал Монголд зүгээ олжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл