08:30 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас МХЕГ- хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хурал Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно. Уг хурлыг Ерөнхий сайд нээх бөгөөд 20 гаруй улсын төлөөлөгчид ирж, МХЕГ-т хэрэгжүүлсэн шинэчлэлээр бизнес эрхлэгчдийн хяналт шалгалтын дарамтаас хэрхэн чөлөөлсөн талаархи үр дүнг хэлэлцэж, бусад орон Монгол Улсын туршлагаас хуваалцах юм.
09:00 цагт Нийслэлийн А. танхимд нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгохно.
09:00 цагт НҮБ-ын байранд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачлага” төслийн нээлтийн хурал, оролцогч талуудын зөвлөгөөн болно.
09:00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс /НҮБ-ын АНДЭЗНК/, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг зохион байгуулна.
10:00 цагт Пума Империал зочид буудлын Б байранд "Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт болно.
10:30 цагт ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот танхимд “Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах зарим асуудал” сэдэвт симпозиум үргэлжилнэ.
11:00 цагт ЭМСЯ-аас " А" зааланд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай. Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандартыг энэ үеэр танилцуулна.
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Хэлмэгдсэн хөгшдийг төр засаг 12 жилийн турш хууран мэхэлж байгаа тухай Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд ТББ-аас мэдээлэл хийнэ.
12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран олимп эхлэх 60 хоног болон “Team Mongolia” тамирчдаа дэмжих аяны талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн саяхан манай улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн айлчлалын үр дүнгийн талаар болон бусад айлчлал, цаг үеийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийнэ.