8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноолуурын ханш өмнөх 7 хоногтой харьцуулахад 2000- 3000 төгрөгөөр суларчээ

2016-06-07 08:00:00

Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт 21.7 тэрбум төгрөгийн, 388.7 тонн ноолуур арилжаалагдсан байна. Үүнээс боловсруулаагүй бараан ноолуурын ханш нэг килограмм тутам нь 55 мянга, цайвар ноолуурынх 57 орчим мянган төгрөгийн ханштай байна. Энэ нь дундаж үнэ ханш бөгөөд өмнөх долоо хоногийн дүнтэй харьцуулахад цайвар ноолуурын ханш 3000 төгрөгөөр, бараан ноолуурынх 2000 төгрөгөөр суларчээ. Өнгөрсөн сарын дүнгээр тус биржид 1597 орчим тонн ноолуур арилжаалсан нь 2015 оны мөн үеэс 12 орчим хувиар бага дүн юм байна. Харин ханшийн хувьд бага зэрэг өндөр байгаа бөгөөд бараан ноолуурын ханш өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар, цайвар ноолуурынх 8.4 хувиар өндөр байгаа аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл