Нийслэлийн Замын цагдаагийн газрын ЖШУХ-д өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 531 дуудлага ирснээс 366 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын ихэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй аж. Үүнээс сургуулийн өмнөх насны 4 хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн буруутай үйлдлээс болж нас баржээ. Мөн явган зорчигчийг мөргөснийхөө дараа хэргийн газрыг орхин явсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал: Хайлаастын зам, ЧД-ийн XVI хорооны байрны урд замд T.Mark-2 маркийн авто машины жолоооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон унадаг дугуй унаж явсан 34 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин явжээ.
Мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин явжээ
2016-06-07 08:13:00