8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-д нэр дэвшигчид батламжаа авна

2016-06-07 08:38:00

НИТХ-д нэр дэвшигчид батламжаа авна

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнөөдөр НИТХ-д нэр дэвшигчдийн үнэмлэхийг 09.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газарт олгох юм байна. Энэ жилийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн намын 238, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 273 нэр дэвшигч оролцохоор болж бүртгүүлжээ.  НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг нийслэлийн Сонгуулийн хороо нягтлан шалгаж,  есөн намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан. Мөн бие даан нэрээ дэвшүүлсэн 19 иргэнийг бүртгэхээс татгалзсан юм. Ийнхүү шийдвэр гаргасны дараахан иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу гаргасан шийдвэрээ эргэн харж хоёр эвсэл, дөрвөн бие даагчид боломж олгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл