18o
Улаанбаатар хот
mobile menu

Англи, орос хэлний сонсох чадварын даалгаврыг нийслэлийнхнээс авахгүй

2016-06-07 09:40:00

Энэ жил нийт 37164 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлснээс 15123 нь хотод, 22041 нь орон нутагт бүртгүүлжээ. Өнгөрсөн жилээс ЭЕШ-д  англи, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгана гэсэн даалгавар нэмэгдсэн байсныг энэ жил түр болиулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг Сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох юм байна. Тиймээс энэ жилийн сонсох чадварын даалгаврыг нийслэлийнхнээс авахгүй, харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр авах аж. Мөн энэ жилээс монгол хэл бичгийн шалгалт дүн оноог бичиж баталгаажуулсан 2,5 жилийн хугацаанд хүчинтэй батламж хуудас олгох юм. ЭЕШ-ын дүн оноог ирэх сарын 01-ний өглөө 9 цагт eec.mn сайт дээр байршуулах аж. Шалгуулагчид ЭЕШ-д ирэхдээ энэ онд ЕБС төгсч байгаа бол сургуулийнхаа захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн бол аймаг, дүүргийнхээ ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулсан Бүртгэлийн хуудсыг авч ирнэ. Мөн суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичгийг авчрах ёстой. Хэрэв цахим үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийнхаа захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт авчирна. Суудлын хуваарь нь тухайн шалгуулагч аль шалгалтын төвийн аль анги зааланд хэдэн тоот ширээнд сууж шалгалт өгөхийг заасан баримт болох учиртай. Шалгуулагчид суудлын хуваариа бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч хэвлэн авах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment