8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүдэд минь сургууль цэцэрлэг хэрэгтэй байна

2016-06-07 10:21:00

Бараг мартагдсан иргэд амьдарч байна. Тог цахилгаангүй,цэцэрлэг сургуульгүй. Ажил ч олдохгүй, харих “зам”  ч байхгүй, санаа тавих эрх мэдэлтэн ч алга. Эд монголын иргэн мөн үү. Шороо босож чулуу үсэрсэн замаар өдөртөө гэр бүлээ тэжээх гэсэн хэдэн мянган хүн холхиж, машин сүлжиж хичээлдээ яарсан зуу зуун хүүхэд нялхас гүйлдэж байна. Цэцэглэн хөгжихсөн  гэсэн итгэл найдварыг нь халаасалж,  наадаж, наргиж “томорч”ханасангүй. Бидэнд өмнөх шигээ л сайн сайхан зүйл амлаад ирдэг зүүд шиг зун дахин ирлээ,итгэх арга алга даа гэсэн цөхөрсөн яриаг хөрвүүлснийг уншигч та болгоогтун.

СХД-н иргэн Б.Баярцэцэг

Манайх СХД-т шилжин ирээд 8 жил болж байна. Өнөөг хүртэл тог цахилгаангүй амьдарсаар. Айлаас тог аваад сард 30,000 төгрөг өгдөг ч ус буцалгагч залгах,хөргөгч ажиллуулахыг тухайн айл зөвшөөрдөггүй. Зөвхөн зурагт үзэх,утас цэнэглэхийг л зөвшөөрдөг.  Бид хөргөгчинд хийгээд байх мах худалдаж авдагүй болохоор л болж байна. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй ч хаа байсан орон сууцан дунд байрлах цэцэрлэгт өгөх болдог ч оруулж чадахгүй учир гэртээ хүүхдээ хараад ажилгүй сууна.Нөхөр сард 150,000 төгрөг олдог ч тог, хоол хүнс,унааны зардал гээд хаанаа ч хүрхэв дээ. Ажил хийж эхэлсэн боловч уулын орой дээр, дээрээс нь хашаагүй учраас гэрээ хэд хэдэн удаа хулгайчид ухуулаад өмссөн хувцастайгаа л үлдсэн дээ. Цагдаад хэлсэн ч гэрээ л хүнтэй байлга гэсэн. Ер нь л энэ хавиар амьдрал үнэхээр хэцүү байгааг ойлгож харах хүмүүс байхгүй гэхэд болно. Саяхан төслөөр тогтой болгоно гээд хэдэн шонгийн мод авчраад хаячихсан. Нүх ухах гэтэл төсөв дууссан гэхээр нь энэ хавийнхан өөрсдөө нүхээ ухаж өгсөн ч таг болчихлоо. Өмнө нь маш холоос усаа авч өөдөө мацаж ирдэг байсан ч улаан загалмайгаас ойрмогхон худаг гарагж өгөөд нэг үеээ бодоход амар боллоо. Би гэхэд өмнө сард л энэ газрынхаа зөвшөөрлийг авч дууслаа. Энд айл ирээд л буухаар давхардчихсан байдаг. 2008 онд, 2012 онд дандаа давхардуулан газраа олгосон байдаг. Баруун зүүн талын газар гэхэд л ашигт малтмалын лицензтэй газар юм гэсэн гайхаж л сууна. Манай эндхийн хүүхдүүд шороо тоосон дундаа л тоглож өнжиж байна даа. Цэцэрлэгийг бол зүүдлээд ч хэрэггүй болоод байна. Мартсанаас саяхан тулгамдсан гурван асуудал шийднэ гэж иргэдийг цуглуулж биднийгээ нэг тоосон.Сонгууль дөхөхөөр л гардаг уламжлал шив дээ.

СХД-ийн 23-р хорооны иргэн Д.Цэцгээ

Манайх халх гол сумаас Улаанбаатарт шилжин ирсэн. Суманд ажил олдохгүй ядаж хотод ажилтай байх биз гээд охин хүргэн хоёроо бараадаж ирсэн. Бүгд ажилгүй. Барилгын ажил эхэлсэн үед  хоёр идэхгүй хоосон хонохгүй л амьдарч байна. Цэцэрлэг энэ хавьд байхгүй болохоор өдөртөө хүүхэд харж л өнжинө. Наашаа автобус  микро явахгүй болохоор 500 төгрөгөөр буудлаас дамжиж ирэх гэсээр цаг урсчихна. Орой үдэш охин хүүхэдтэй  хүнд хэцүү л байх юм. Хэзээ энэ бүхэн шийдэгдэх болдоо. Ядаж цэцэрлэг сургууль нь шийдэгдвэл хүүхдүүд маань боловсорч бидний  амьдарлыг давтахгүй байгаасай. Санаа амар цэцэрлэгт өгчихвөл ажил хийгээд амьдраад л байна даа.

СХД-ийн иргэн П.Чулуунбаатар

1990 оноос хойш СХД-ийн 23 р хороонд  амьдарч байна. Тэр цагаас хойш засмал зам тавигдаагүй л байна даа. Зам дагаж хөгжил гэдэг үнэн шүү. Ажилгүйдэл их. Барилгын ажил л хайна. Эхнэр бид хоёр ч барилгын ажил гарвал хийгээд л явдаг. Гэсэн ч хямрал гээд цалингаа өгөх газар ч ховордоод байна. Манай хороо цэцэрлэг сургууль байхгүй  болохоор ханын материалын сургууль цэцэрлэгрүү л явдаг даа. Наашаагаа нийтийн тээвэр явахгүй. Уг нь энд автобусны буудал  бариад нэлээд хугацаа өнгөрсөн ч таг чиг л байна. Адаглаад өвдөөд эм авах гээд гарсан ч хаа байсан цамба гарав орж эмийн сан орхов дээ.Ер нь сонгууль дөхөхөөр л ядарсан бор иргэдээ анхаардаг улсдаа. Туйлдаж байна шүү. Хэчнээн ч хүнд итгэж төр түшилцүүлэв дээ, дээр суулаа,нуруугаа харууллаа,4 жил дууслаа л болж байна даа.

Бид ч итгэсээр байгаад алдлаа харин үр хүүхдүүд минь сайн боловсрол эзэмшиж сааралхан амьдралдаа өнгө оруулж амьдраасай л гэж хүсэж байна гэх аав ээжийн яриаг ийн хүргэлээ. Нялххан үрсийнх нь боловсролыг дэмжих сэтгэлтэй хүн хэрэгтэй цаг нэгэнт иржээ. Энэ янзаараа амьдрал үргэлжилбэл юу болох вэ.Ядаж л сурч хүмүүжүүлэх сургуулийг нь ойр  дөт болгоод өгөх арга байна уу. Төрийн жолоог атгалцаж иргэд ард түмнийхээ дуу хоолой нь болох  хэн нэгэн хүнд энэхүү яриаг дайлаа. Ирээдүй хойч болсон алаг үрс маань бусдынхаа дунд инээд цалгиан сурах цаг айсуй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zzz
Tor zasgiinhan baihgui mongold, irgedee martaj garguund gargaj baigaa uls yaj hogjih ve dee,,,,Niigmiin asuudal hariuzsan yam, guizetgeh ajiltanguud gej ajlaa medehgui umnuud baigaa zagt hogjliin tuhai yariad ch hereg alga.
2016/06/08 103.17.108.42