Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа өнөөдөр 16.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болно. Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлэх бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Үүний дараа “БНХАУ болон ӨМӨЗО-нд “”Ганжуур, Данжуурыг судалсан судалгааны тойм” сэдвээр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач доктор Шонхор, “Монгол улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавина. Улмаар ШУА-ийн Нэгдсэн номын санд байрлуулсан Ганжуур, Данжуурын хэвлэмэл бүрэн эхтэй танилцах юм.
Өнөөдөр “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслол болно
2016-06-07 10:38:00