8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна

2016-06-07 10:51:00

Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна

Энэ сарын 29 буюу лхагва гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгууль эл өдөр болох бөгөөд хуульд заасны дагуу бүх нийтээр амрах юм байна.  Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 - 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах бөгөөд энэ өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах байгууллагууд ажиллагсаддаа санал өгөх боломжоор хангах ёстой аж. Хэрэв санал өгөх боломжоор хангахгүй сонгогчыг сонгуулийн тухай хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох юм байна. Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх хориотой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл