8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилийн боомтууд “Луут завьны баяр”-ын өдөр амарна

2016-06-07 11:32:00

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд  “Луут завьны баяр”-ыг тохиолдуулан амрах юм байна. Уг баяр нь энэ сарын 9-ний өдөр буюу ирэх  пүрэв гаригт болох юм байна. Тиймээс хилийн боомтууд амарч, маргаан нь буюу  энэ сарын 10-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхлэх юм байна. Харин дээрх амралтын өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл