8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

2016-06-07 14:12:00

Их Монгол улсын гудамжны авто замын засварын ажлын хүрээнд “Жапан таун” хотхон уруу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрийнуулзвар хүртлэх авто замыг 2016.06.07-ны өдрийн 01:00 цагаас 2016.06.10-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаана. Энэ хугацаанд энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден” чиглэлийн автобус доорх чиглэлийн зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.



Мөн Их Монгол улсын гудамжны авто зам засварын ажлын хүрээнд “Home plaza” төвийн аюулгүйн тойргоос “Оргил” худалдааны төв хүртлэх авто замыг 2016.06.10-ны өдрийн 23:00 цагаас 2016.06.12-ны өдрийн 23:00 цагийг хүртэл хаана.  Нийтийн тээврийн энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден”, Ч:10 “ганц худаг-Сансар-Баян Монгол хороолол-Мишээл экспо”, Ч:32 “Улиастай-Баян Монгол хороолол-ТЭЦ-3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн автобусууд доорх чиглэлийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл