Сүүлийн үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгах, анхаарал болгоомж суларснаас үүдэн амь алдах, гэмтэж бэртэх тохиолдол ихсэх боллоо. Үүнийг нэг жишээ нь Налайх дүүрэгт хүүхэд моринд чирэгдэж нас барсан хэрэг юм. Тодруулбал, өчигдөр Налайх дүүргийн VI хороо Тэрэлжийн урд "өвөлжөө" гэх газар хүүхэд моринд чирэгдэж нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад Хан-Уул дүүргийн V хороонд суух 10 настай эрэгтэй А нь морь унаж яваад дөрөөндөө чирэгдэж нас барсан байдалтай байжээ. Одоогийн байдлаар хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Дөрөөндөө чирэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
2016-06-07 14:34:00