Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн Эрүүл мэндийн хэлтэс, Барилгын хөгжлийн төв хамтран “Нүхэн жорлон, муу усны цооног"-ын техникийн шаардлага MNS 5924:2015 шинэ стандартыг өнөөдөр танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэж чадахгүй байгаа дүн гарчээ. Хөдөө орон нутагт нийт хүн амын 25 хувь нь ариун цэврийн байгууламжгүй учраас дээрх стандартыг энэ оны хоёрдугаар сараас мөрдөж эхэлсэн бөгөөд ЭМСЯ-наас дөрвөн хувилбар бүхий "ОО"-ын загварыг танилцуулга гаргасан байна. Үүнд агааржуулагчтай сайжруулсан нүхэн, бага хэмжээний усаар зайлуулах, бордоожуулах, хуурайшуулах жорлон багтаж байгаа аж. Эдгээр дөрвөн төрлийн жорлон соруулдаг бөгөөд бохирыг хөрсөнд нэвчүүлдэггүй учраас хөрсний бохирдлыг бууруулах бүрэн боломжтой аж. Жорлонгийн өртгийн хувьд барилгын материалаас шалтгаалан 800 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Ариун цэврийн байгууламж, орчин нөхцөл муу байгаагаас халдварт шар өвчин их гардаг учраас айл өрх бүр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя гэвэл шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэхийг шаардлагатайг энэ үеэр онцолжээ.
Гэр хорооллын нүхэн жорлонгийн шинэ стандартыг танилцуулав
2016-06-07 15:23:00