Ахмадын байгууллагыг түшиглүүлэн чийрэгжүүлэлтийн танхим байгуулж, түүнд 14 нэр төрлийн 32 ширхэг тоног төхөөрөмж суурилуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан нийгмийн эрүүл мэндийн төв, сэргээн засах кабинет, ортопедийн тасгийг нээн үйл ажиллагааг нь тогтмолжууллаа. Мөн тэдэнд хандсан сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал шийдэгдлээ.