8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэний Хөдөлгөөний намын нэр дэвшигчид мандатаа гардан авлаа

2016-06-07 16:02:00

Иргэний Хөдөлгөөний намын нэр дэвшигчид мандатаа гардан авлаа

2016 оны сонгуулийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Иргэний Хөдөлгөөний намын 41, Улсын Их Хурлын 28 нэр дэвшигч мандатаа гардан авлаа. Иргэний Хөдөлгөөний намынхны хувьд бусад намыг бодвол сонирхуулах сонин хачин ихтэй хүмүүс нэр дэвшиж байгаагаараа онцлог болж байгаа юм. Тэрбээр Хулгайчгүй Монгол хөдөлгөөний хар, цагаан жагсаалтыг дэмжиж Төрийн Бус Байгууллагуудаас цагаан жагсаалтад орох хүмүүсээ тодруулсаны дагуу Хариуцлагын гэрээ хийж цагаан жагсаалтад орсон хүмүүсийг нэр дэвшүүлж байгаагаараа илүү онцлог бөгөөд НИТХ-д нэр дэвшиж байгаа 41 нэр дэвшигч бүгд өөр өөрийн гэсэн давуу чанартайгаас гадна мэргэжлийн, салбараа ойлгодог мэддэг, дунд нь ажилладаг хүмүүс нэр дэвшиж буйгаараа илүү онцлог юм байна. Ямартай ч энэ сарын 11-ээс эхлэн хуулийн дагуу албан ёсоор сурталчилгаагаа эхлэх Иргэний Хөдөлгөөний намын нийт нэр дэвшигчдээ амжилт хүсээд сонгогчдын мэргэн оюун цэлмэг байж, 2016 оны сонгууль зөв хүмүүсээ төрд гаргаж төлөөлүүлнэ гэдэгт итгэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл