Цагдаагийн ерөнхий газар Фэйсбүүкийн төв захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Сонгуультай холбоотой хуурамч цахим хаяг нээж нэр дэвшигчдийн өмнөөс сөрөг сурталчилгаа хийх, улс төрийн зорилгоор хуурамч хаяг нээж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм. Тиймээс гэрээний дагуу илт гэмт хэргийн шинжтэй болон улс төрийн зорилготой мэдээ, мэдээлэл түгээсэн хаягийг блоклож, хуурамч эсэхийг нь шалгах эрхтэй болсон байна. Тухайн хэрэглэгч өөрийнх нь нэр дээр өөр хаяг нээсэн болохыг мэдсэн бол Фэйсбүүкийн төв захиргаа руу захидал бичээд цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Мөн зохих хуулийнх нь дагуу арга хэмжээ авч ажиллана гэдгийг ЦЕГ-аас мэдэгдлээ.
Хуурамч хаягийг блоклож, хуулийн дагуу арга хэмжээ авна
2016-06-07 16:44:00