Өчигдөр Налайх дүүрэгт эцэг эхийн анхаарал болгоомжгүй үйлдэлээс болж бяцхан охин амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд 36 настай, эрэгтэй Б гэх иргэн “Hyundai Porter” автомашиндаа гуравхан настай охиноо үлдээгээд явсан хойгуур охин нь машины цонхоор унасан байжээ. Бяцхан охин эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг машинд түгжих, хараа хяналтгүй авч явах үйл явдал маш их гарч байгаа. Хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм.