Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 настай иргэн Д-гийн эзэмшлийн зөвшөөрөлгүй нүүрс олборлохоор ухсан аманд ажиллаж байсан, Налайх дүүргийн 1-р хороонд суух 27 настай А, Налайх дүүргийн 7-р хороонд суух 27 настай Г нар шороонд дарагдаж нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сүүлийн үед Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлох нь ихсэж түүнийг дагаад харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол ихээр гарах боллоо. Зохих эрх бүхий байгууллагуудын зүгээс осол гарсан уурхайн амуудын үйл ажиллагааг зогсоох, дарж хаах арга хэмжээ аваагүйгээс дахин хүний амь нас эрсдэх явдал ч гарч байгаа гэж тус дүүргийн иргэд мэдээлсэн юм.